АШУҮИС 2015-2016 оны хичээлийн жилд оюутнуудаа эрүүл, эко орчинд сурч боловсрох орчин бүрдүүлэхээр хөрөнгө зарж буй гэнэ. Энэ ажлынхаа эхлэл болгож, оюутнуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэх 1200 ам метр бүхий эко цогцолбор байгуулж, өчигдөр нээлт хийв. Цогцолбор тэр чигтээ ногоон байгууламжаас бүрдэж буй юм байна.
Түүнчлэн тус сургууль олон улсын жишигт нийцсэн номын сангийнхаа долоон давхар барилгыг ирэх сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Монголдоо анхных гэж болохоор энэхүү номын өргөөг ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 42000 эмч, мэргэжилтэн үйлчлүүлэх боломж бүрдэнэ.