Оюутнууд 1000 төгрөгөөр зорчиж байгаагаа эсэргүүцэж Чингисийн талбайд жагсаал хийжээ. Тухайлбал, "Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам"-аар оюутнууд үнэ төлбөргүй автобусаар зорчдог байсан ч Улаанбаатар смарт карт болон өмнө нь хэрэглэж байсан оюутны смарт карт аль алиныг нь авч чадахгүй байгаа учир МОХ, Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутны холбоо, зөвлөлүүд хуулиа хэрэгжүүлэхийг шаардсан албан шаардлагыг хүргүүлсэн аж. Гэвч үүний хариуг өгөөгүй учир ийнхүү суулт хийсэн байна.









