Шинэ үе продакшны жүжигчин, Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг, ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин, СТА Р.Алтансүх өвчний улмаас таалал төгсчээ. Түүний бие өнгөрсөн онд цус харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгээд ирсэн билээ.
Энэ талаар өнөөдөр буюу энэ сарын 04-ний өглөө түүний найз жүжигчин Б.Батмэнд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Мөн Шинэ үе продакшныхан эмгэнэл илэрхийлжээ.

