Нийслэлийн иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлахаар болжээ. Тус арга хэмжээ нь энэ сарын 07-14-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм байна.
Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх аж.
