“Ara fest 2024” нэг сар үргэлжлэх нь
Хамгийн урт хугацаанд үргэлжлэх, хамгийн олон хөтөлбөртэй “Ara fest 2024”-ийг ирэх сарын 1-31-нд зохион байгуулахаар болжээ. Тус фестиваль нь Архангай аймгийн Цэцэрлэг хотоос найман км-ийн зайд орших “Ara complex”-т болох юм байна. Энэхүү арга хэмжээг төрийн байгууллагын оролцоогүйгээр хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулдгаараа онцлогтой.
2024-06-05
НИТХ-ын 15 төлөөлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ
УИХ-ын ээлжит ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авлаа.
2024-06-05
Богд хааны ордон музейг сэргээн засах ажлын явц 70 хувьтай байна
Үүнд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэнэ. Богд хааны ордон музейг үүнээс өмнө 1961-1962 онд сэргээн засварлаж байжээ. Өөрөөр хэлбэл, тус музейд сүүлийн 60 гаруй жилийн турш бүрэн хэмжээний засвар хийгээгүй байж. Сэргээн засварлалтыг Энэтхэг, Өмнөд Солонгос улсын соёлын өв, уран барилга сэргээн засварлалтын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй. Уг нь өнгөрсөн онд багтаан дуусгана хэмээж байсан. Богд хааны ордон музейн засварын ажлыг гүйцэтгэж буй “Энэржин” компаниас “Өнгөрсөн онд бороо ихтэйгээс засварын ажлыг удаашруулсан. Энэхүү музей нь энгийн барилга биш тул чимхлүүр ажлууд ихээхэн ордог. Тиймээс хугацаа шаарддаг” гэсэн юм.
2024-06-05
Г.АМАРТҮВШИН: Шатрын хөлөг дээр эргэж ирэхдээ эрч хүч дүүрэн байсан
-Улсын аваргаар шалгарч, алтан медаль хүртсэндээ баяртай байна. Надад түрүүлэх мэдрэмж төрсөн болохоор өөртөө итгэлтэй тоглолоо. Өмнөх жилүүдээс илүү амжилт гаргахаар санагдаж, тэмцээнээ сэтгэл өндөр эхлүүлсэн. Би “Гэгээн арвай” клубийн дасгалжуулагч, их мастер Б.Гүндаваа багшийн удирдлагад бэлтгэл хийдэг. Тус клубээс дөрвөн тамирчин оролцсоноос гурав нь алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналын тавцанд медалиа зүүгээд зогсохдоо амжилтад хөтөлсөн багшаараа их бахархсан. Багш маань шавь нартайгаа нэг бүрчлэн тулж ажилладаг. Бидний тоглох арга барилыг сайн мэддэг учраас тэмцээний үед холбогдож, байнга зөвлөж байлаа.
2024-06-05
Монголбанк өнгөрсөн сард 1.8 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ он гарснаас хойш 6.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 135.1, Баянхонгор аймаг дахь нь 386.0 кг үнэт металл тус тус худалдан авсан аж. Дээрх дүнгээс 1.8 тонн нь өнгөрсөн сард худалдан авсан үнэт металл юм байна. Энэ нь өмнөх буюу дөрөвдүгээр сарынхаасаа 0.9 тонноор нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Харин 2023 оны мөн үеийнхээс 0.6 тонноор буурсан дүн болжээ. Төвбанкны үнэт металл худалдан авах ханшийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 254 657 төгрөг байжээ.
2024-06-05
Ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна
Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид олон нийтэд түшиглэсэн урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний шинэ загварыг хөгжүүлэхийг зорьжээ.
2024-06-05
Дорнын говийн зарим хүчтэн алтны наймаанд оролцоод ялтан болохдоо тулжээ
Улсын начин цолтой бөх нь АТҮТ-ийн салбарын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон гэм буруутайг шат шатны шүүх тогтоон, торгох ял оноосон. Улсын заан цолтой өөр нэг бөх түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрганы карьерыг өөрийн болгохын тулд хоёр өрөө байр өгөхөөр амлан тохиролцсон боловч хэлсэндээ хүрэлгүй наймаа буцсан байдаг. Тэгсэн атлаа төд удалгүй өөр нэгэн бөхтэй хамт согтуу очиж, наймаа хийхээр тохиролцсон иргэнийг айлган сүрдүүлж, зодож нүдэх шахсан талаар тухайн хүн шүүхэд мэдүүлсэн нь ч бий. Энэ мэтээр монголчуудын, нутаг орныхныхоо бахархал, хүндэтгэлийг хүлээж байдаг бөхчүүд ёс жудгаа уландаа гишгэж, хэрэг төвөгт орооцолдох болов. Бөхчүүд холбогдсон нэгэн хэргийн талаар энд дэлгэрүүлэн хүргэе.
2024-06-05
Олон Улсын Вангардын дээд хэмжээний уулзалт болов
Финлянд Улсын нийслэл Хелсинки хотод болсон Вангардын Дээд хэмжээний уулзалтад ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаар ахлуулсан төлөөлөгчид оролцов. Тус уулзалтад 15 улс, хотын Засгийн газар, улс төрийн удирдагчид, судлаачид оролцож, гэр оронгүйдлийн асуудлаар өөрсдийн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг танилцуулан санал солилцож, цаашид дунд хугацааны бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зөвшилцсөн.
2024-06-05
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ДХИС-ийн дэд захирал нар доктор болов
Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн Докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаанаар тус сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат “Эрүүгийн процессыг хэрэгжүүлэх цагдаагийн албаны менежмент” сэдвээр хууль сахиулахуйн удирдлагын доктор, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар, Гавьяат хуульч Х.Буянтүмэн “Мөрдөгчийн бие даасан байх зарчим” сэдвээр гэмт явдал судлалын докторын зэрэг хамгаалжээ.
2024-06-05
Соёлын өвийн хууль бус хулгайтай тэмцэхэд олон улстай хамтарна
2017-2021 онд түүх, соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22-ыг л нь эрэн сурвалжилж олжээ. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буураагүй, 2021 онд гурав, 2022 онд ес, 2023 онд 19 бүртгэгдсэн гэнэ. Тиймээс соёлын өвийн хулгайтай тэмцэх, хамгаалах, эрэн сурвалжлах нэгжийг цагдаагийн хэсэгт байгуулжээ. Энэхүү конвенцод манай улс нэгдсэнээр хууль бусаар экспортолсон соёлын өвүүдээ буцаан авах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг тус төслийн талаар танилцуулахдаа Соёлын сайд Ч.Номин хэлнэ лээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ.
2024-06-05
Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх замаар экосистемийг сайжруулна
Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Цэнхэр, Булган сум, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга суманд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр хэрэгжих “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төслийн загварыг баталгаажуулах хэлэлцүүлэг Архангай аймагт боллоо.
2024-06-05
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол хавдартай иргэдийг хохироож байна гэв
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 28 855 хүн хорт хавдартай хэмээн бүртгэгджээ. Тэдний эмчилгээнд өмнө дурдсан тогтоол саад учруулж байна гэв. Тухайлбал, өдрийн эмчилгээ хийлгэх хүмүүсээс орлогын түвшин багыг нь эмч сонгохоор заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчиж байгааг тэд дурдав. Мөн энэхүү заалт нь эмч нарыг авлига руу “түлхэж” байна гэлээ.
2024-06-05
БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийнайлчлал дурсгалын мод тарьснаар өндөрлөв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
2024-06-05
Нэр дэвшигчид хандивын дансаа зарлаж эхлэв
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид зардлын дансны дугаар, банкны нэрийг энэ сарын 13-наас өмнө Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Эхний даваагаар болзлоо хангасан нэр дэвшигчид өчигдрөөс сонгуулийн хандивын дансаа зарлаж эхэлсэн байна. Тэд иргэний үнэмлэхийн хуулбар, дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт болон бүртгүүлэх хүсэлтээ хавсаргаад төрийн аудитын газарт хандана. Аудитаас бүртгэсэн бол хандивын дансаа олон нийтэд зарлаж, дэмжлэг хүсэж болох аж. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэлх сая төгрөгийн хандивыг дэмжиж буй нэр дэвшигчдээ өгөх боломжтой юм.
2024-06-05
Цэцийн даргын эрхийг “хязгаарлажээ”
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан болж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа боловсронгуй болгохын тулд зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтжээ. Тухайлбал, Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагчийг томилохдоо тохиолдлын арга ашиглахаар болсон байна. Өмнө нь эдгээрийг Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байв. Ингэснээр дээрх ажиллагаанд Цэцийн гишүүд эрх тэгш, тэнцвэртэй оролцох боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.
2024-06-05