“Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулахыг даалгав
Ерөнхий сайд дараа нь Говьсүмбэр аймаг дахь политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Боловсролын багц хуулийн өөрчлөлтийн дагуу энэ хичээлийн жилээс МСҮТ-өөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж буй тус коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж, 70-80 хувь нь ажлын байртай болдог аж.
2023-09-08
Монгол- Хятадын 4 дэх экспод Монгол компаниуд бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийв
Монгол- Хятадын 4 дэх экспогийн хүрээнд “Ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн танилцуулах хуралдаан” боллоо. Тус хуралдаанд Монголын болон БНХАУ-ын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, газар тариалан болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулж хөрөнгө оруулалтын боломжийг санал болгов.
2023-09-08
Иргэд цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ
Монголын банкны холбооноос гаргадаг “Банкны салбарын тойм” судалгааны энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг өчигдөр танилцуулав. Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд өсөлттэй, нийт актив нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар нэмэгдсэнийг дурдлаа. Эл хугацаанд иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авсан аж. Уул уурхай, худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурч, үйлчилгээнийхэд өгсөн нь нэмэгджээ. Барилга болон худалдааны салбарын зээлийн чанарт анхаарал хандуулах шаардлагатайг дээрх тоймд тэмдэглэсэн байв.
2023-09-08
ХААН Банк: “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг 5 дахь жилдээ хэрэгжүүллээ
Мөн ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “ХААН Банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд бүрэн цахимжиж байна. Иймд бид IT чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарлаа хандуулсаар 5 дахь жилдээ иржээ. Бид энэхүү хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг урьтал болгож байна. Мөн бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг авч, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг” гэлээ.
2023-09-07
Төвбанк 10.3 тонн үнэт металл худалдан авчээ
Төвбанк өнгөрсөн сард 1805.6 кг үнэт металл худалдан авчээ. Улмаар энэ он гарснаас хойш 10.3 тонн үнэт металл худалдан авсан дүн гарсныг өчигдөр мэдээлэв. 2023 он гарснаас хойш Дархан-Уул аймаг дахь хэлтэс нь 1079.6, Баянхонгор дахь нь 661.2 кг үнэт металл худалдан авсныг мөн дурдлаа. Тус банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх ханшаар тогтоодог. Наймдугаар сард грамм алтыг дунджаар 214 043 төгрөгөөр авсан байна. Эргэн сануулахад, Төвбанк 2018 онд 21.87, дараа жил нь 15.2, 2020 онд 23.56, 2021 онд 20.8, өмнөх жил 22.9 тонн үнэт металл худалдан авсан дүн бий.
2023-09-07
“Их хуралдай” цогцолборыг Улсын комисс хүлээн авлаа
Цогцолборын загвар зургийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, сийлбэрч Д.Төртогтох гаргасан бол гаднах тохижилт, зоорийн давхар, шугам сүлжээний ажлыг “Нутгийн баруун мод”, “Мөнх өргөө” ХХК-ийнхан гүйцэтгэжээ. Түүхэн байгууламжийн эх загварыг гаргасан зураач “Их хуралдай” Монгол Улс дахь хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалт болно” хэмээн тодотгож байжээ.
2023-09-07
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д хамрагдсан нийт иргэдийн 25 хувь нь өндөр эрсдэлтэй байна
ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран энэхүү аяныг 2017 оноос уламжлал болгон хэрэгжүүлж буй. Энэ жилийн хувьд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг амжилттай хэрэгжүүлж, аяны багийнхан 3700 гаруй км зам туулан, нийт 16,553 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, үзлэг оношилгоо хийсний дээр орон нутгийн 370 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулсан байна.
2023-09-07
Брэнд хөгжүүлэлтийн төсөл боловсруулах судалгаа хийж байна
Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арьс ширний салбарт байгаль орчинд сөрөг нөлөө багатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр РАССЕТИ идээлгийн технологи ашигласан брэнд хөгжүүлэлтийн төсөл боловсруулах судалгааг 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
2023-09-07
Баррель газрын тосны ханш 90 ам.долларт хүрэв
UBS банкны шинжээч Гиованни Стауново “Энэ оны дөрөвдүгээр улиралд өдөрт 1.5 сая гаруй баррель газрын тосны хомсдол үүсэж болзошгүй гэж бид таамагласан” хэмээн өгүүлжээ. Тус банкныхан “Brent” маркийн баррель газрын тосны үнэ 2023 оны эцэст 95 ам.долларт хүрнэ гэж таамагласан аж. Ташрамд дурдахад, “Brent”, WTI төрлийн бүтээгдэхүүний фьючерс ханш өнгөрсөн зургадугаар сарын эцсээс хойш 20 гаруй хувиар өсжээ. Хойд хөршөөс манайд нийлүүлэх шатахууны хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орох, эсэхийг АМГТГ-аас тодруулахад “ОХУ-аас нийлүүлэх бүтээгдэхүүнийг гэрээний дагуу авна, хэмжээнд өөрчлөлт орохгүй” гэв.
2023-09-07
С.Бямбацогт: Тээвэр ложистикийн сэргэлт эргэлт буцалтгүй ирсэн
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын гол тулгуур нь энэ салбар гэдэг үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарал хандуулж буй. Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэрээ Монгол Хятадын авто тээврийн хэлэлцээр байгуулсан нь үүний нэгээхэн нотолгоо. Ингэснээр Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт, импортын ачаа тээвэрлэх, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолуураа гаргаж хямд үнэтэй жимс жимсгэнэ импортоор авах боломж бүрдсэн.
2023-09-06
“Хамтын өсөлт” хөтөлбөрийн 9-р сарын сургалтын бүртгэл эхэллээ
ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөс зохион байгуулж буй уг хөтөлбөрийн хүрээнд бизнесээ амжилттай удирдахын тулд борлуулалтаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдээ таних, үйл ажиллагаа, хүний нөөцийн ажиллах хүчээ үр ашигтай төлөвлөх арга барилд суралцах сонирхолтой бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгоор бизнесийн гол функц болох бизнес төлөвлөлт, санхүү, маркетинг, хүний нөөц гэсэн чиглэлүүдээр мэргэшсэн зөвлөх багш нар уригдан сургалтыг удирдан явуулна.
2023-09-06
Шинэ оюутанд зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
ХААН Банк сангаас шинэ оюутнуудад зориулан хэрэгжүүлдэг “Rise” хөгжлийн хөтөлбөрийг тав дахь жилдээ зарлаж, нээлтийн арга хэмжээг 2023 оны 9-р сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөр нь шинээр оюутан болж буй хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм. Мөн шинэхэн оюутнуудыг их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмшиж, их хотын соёлтой, бие даасан оюутан болоход туслах зорилготой билээ.
2023-09-06