Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн сэдэв

Сонгуулиар л “амь ордог” хэсгийн ахлагч нэртэй намын ухуулагчдыг цомхотгоё

Сонгуулиар л “амь орж”, бусад үед нь бараг юу ч хийдэггүй, сул цалин авдаг хорооны хэсгийн ахлагч нэр­­­тэй намын ухуулагчдыг цомхотгож, төс­­­­­вийн мөнгийг хэмнэх нь зүйтэй хэмээн иргэд үзэж байна. Ингэж хэлэх болсон нь ч учиртай. УИХ-ын гишүүн Ч.Лодой­самбуу энэ сарын 11-нд мэдээлэл хийхдээ “2024 оны сонгуулиар хэсгийн ахлагчид яг ямар ажил хийдгийг нүдээр харсан. Тэд хорооныхоо айл өрхийг “цэнхэр, улаа­наар” ялгадаг л ажилтай юм билээ. Цэнхэр нь АН, улаан нь МАН-ыг дэмждэг гэдгийг илэрхийлж буй. “Цэнхэр” айлд бол төрийн үйлчилгээг тэр бүр хүртээхгүй, хавчдаг. Харин “улаан”-уудаа халамж, дэмжлэгт хамруулах, шагнал урамшуулалд тодор­хойлох зэргээр тойглож иржээ.
2025-12-19

Гар утасны камераар ганц, хоёрхон дүрс дамжуулахыг цахим хичээл гэхгүй

Хүүхдүүд 2025-2026 оны хичээлийн жил эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл сурсан сураагүй хоёрын хооронд өдөр хоногийг өнгөрүүлсээр өвлийн амралттайгаа золголоо. Өнгөрсөн аравдугаар сарын дундуур “Бие даалтын долоо хоног” нэртэй амралттай байхад багш нар ажил хаяж, энэ нь хорь гаруй хоног үргэлжлэн, хүүхдүүд хичээл ч үгүй хохирсон. Удаа ч үгүй ханиад, томууны дэгдэлт нэрийдлээр тэднийг дахин гэрт нь “хорьж”, цахим хи­ чээл нэртэй “жонхуу”-гаа шахсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-12 хүртэл I-IX ангийнхан цахимаар хичээ­­ллэж байгаад өнгөрсөн баасан гаргаас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэл амарчихлаа. 
2025-12-16

Төсвийн хөрөнгийг “оршуулсан” барилга, байгууламжуудаа яах вэ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүн жил ирэх тусам нэмэгдэж буй ч хэдэн он дамнаад ч баригдаж дуусдаггүй барилга, байгууламжуудын тоо буурахгүй хэвээр байна. Зөвхөн 2024 онд л гэхэд Монгол Улсын төсвийн тухай хуулиар 2.89 их наяд төгрөгийг барилга байгууламжид зарцуулахаар баталсан бөгөөд үүнийг өмнөх жилтэй нь харьцуулахад 43 хувиар өссөн, 2020 оныхоос даруй 2.7 дахин нэмэгдсэн дүн аж. Сонгуулийн жил өнгөрсөн учраас 2025 оны төсөвт 2.4, ирэх жил 1.57 их наяд төгрөгийг барилга, байгууламжид зарцуулахаар баталсан нь 2020 онтой харьцуулахад 1-2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилга 2012 онд эхлэхдээ анх батлагдсан зураг төсөв нь 7.1 тэрбум төгрөг байсан бол өдгөө гурав дахин нэмэгдэж, 20.9 тэрбумд хүрчээ.
2025-12-12

Малын эмчгүй мал аж ахуйн орон

Хоёр нийгэм дамнан малын эмчээр тас­­ралтгүй 60 жил ажиллаж буй Ш.Өлзийбат “Малын эмчийг хүн төрөлхтний эмч хэмээдэг нь учиртай. Хүнс эрүүл бол хүн эрүүл гэсэн үг шүү дээ. Монголын мал эмнэлгийн салбар дэлхийн жишгээр хувьсан өөрчлөгдөж, өнөөдөртэй золгов. Намайг анх малын эмч болж байсан 1960, 1970-аад оны үеийнхээс одоо тэс өөр. Чагнуур, халууны шил, хуурай эмээс өөр юмгүй л ажилладаг байлаа, бид. Өдгөө багаж, тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадал сайжирч, сурах бичиг, гарын авлага ч элбэг болж.
2025-12-10

Эх баригчийн бие даан ажиллах нөхцөлөөр хангая

Эх баригчийг бие даасан тусламж, үйлчил­гээ үзүүлдэг мэргэжилтэн гэж олон улсад тодорхойлдог. Тиймдээ ч эл тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж чадвал эхийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс 60 хувь сэргийлэх боломжтой гэж үздэг юм. Харин манай улсад төрөлтийн ердөө 3.3 хувийг эх баригчид бие даан удир­даж, жирэмсний хяналтын 17 хувьд л тусламж үзүүлж байгааг өнгөрсөн сард Эрүүл мэндийн яаманд болсон “Эх баригчаар гүйцэтгүүлэх эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” хэ­­лэлцүүлгийн үеэр онцолсныг энд дурдъя.
2025-12-08

Барилгынханд “барьцаалагдсан” ипотек

Д.Баяраа эхнэр, гурван хүүхдийн хамт Баян­зүрх дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг. Тэрбээр сардаа 1.8 сая төгрөгийн цалинтай, хувийн байгууллагад ажилладаг жирийн нэг залуу. Харин түүний болон эхнэр, хүүхдүүдийнх нь мөрөөдөл дулаахан, тухлаг байранд амьдрах. Өөрийн газар дээрээ амины орон сууц барих гэтэл өртөг зардал нь орон сууцынхтай дүйцэхүйц өндөр гарч. Иймд хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгт ойр орон сууцад л орохыг зорих болжээ.
2025-12-04

Нулимстай нүүдэл: Ганц дайчин ганцаардахгүй 

Дээрмийн сонгодог хувилбар нь 2017-2019 онд өрнөсөн. Сүхбаатар дүүргийн иргэд дээрх онд нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, газраа өгч эхэлсэн. Азийн хөгжлийн банк (АХБ)-ны ГАДИП буюу Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээ, орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой урт хугацааны хөтөлбөр нь газар чөлөөлөхөд нөхөн олгох төлбөрийг гаргасан. Харамсалтай нь, хөтөлбөрийн зарим монгол ажилтнууд тухайн үед Сэлбэ орчмын айлуудын газрыг нэг ам.метрийг нь 60 000, Баянхошууны өрхүүдийн газрыг 45 000 төгрөгөөр үнэлэх зар тарааж, хэт бага мөнгө авахыг тулгасан байдаг. Улмаар “Тэгш Сонголт” ХХК-аас иргэдийн газар байшинд зөвшөөрөлгүй гэнэтийн үнэлгээ хийж, айлуудын 1 метр квадрат газрыг 60 000 төгрөгөөр үнэлснээс гадна хашаа байшингийн хэмжээг илт бууруулж тооцсон гэдэг.
2025-12-02

Эрх ямбаны золиосонд алдагдсан боломж

Монгол Улс олон намын систем бүхий ардчилсан тогтолцоонд шилжээд хэдийн 30 гаруй жилийг үджээ. Хүнээр бол насанд хүрч, үзэл бодол нь төлөвших хангалттай хугацаа. Гэвч төрийн жолоо атгаж, түмний өмнөөс бодлого батлах учиртай тү­ шээд маань өнөө хэр урт хугацааны тооцоо, судалгаатай шийдвэр ховорхон гаргадаг. Тэд иргэдийн эрх, эрх чөлөөг хангахын оронд өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлж, гай болох шийдвэр л гаргах нь түгээмэл.
2025-11-28

Даргадаа “дурласан” хэвлэлийн төлөөлөгчид

Гудамжаар “хэсүүчлэнгээ” тааралдсан нохой­гоо хүр­тэл зан­дарч, ажил хийж буйгаа нот­лох гэж хи­чээхдээ үргэлж “фактлах” даргын­хаа тарьсан балгийг “баллуурдах”, түү­­ нийг өөгүй, “хөөрхөн” харагдуулах, хир халдаах­гүй гэсэндээ цээжээрээ хамгаала­хыг хэв­лэлийн төлөөлөгчийн үүрэг гэж ойлго­дог бо­лоод уд­лаа. Урьдчилан бэлдсэн асуулт, ха­риулт­тай нэг талын эх сурвалжийн мөлгөр тодруулга яриа, мэдээ шидчихээд түүнийгээ дамжуу­ла­­ хыг “ту­шаах”, цаашлаад редакцын нийтлэ­лийн бод­ло­год нөлөөлөх, сэтгүүлчийн юу би­ч­их, үгүйг зааж, олон нийтийн мэдэх эрхийг зөр­чин, хэвлэ­лийн эрх чөлөөнд бүдүүлгээр хал­дах яв­­ дал олшир­сон нь нууц биш юм.
2025-11-24

Нүүрсээсээ салж чадахгүй юм бол ядаж үйлдвэр барья

Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй бөгөөд энэ нь уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний гол баялаг, эдийн засгийн хөшүүрэг гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл монголчууд байгаа баялгаа зүй зохистой ашиглаж, үр шимийг нь төдийлөн хүртэж чаддаггүй. Боловсруулаад түлж ч хүчрэхгүй, угаарын хийд хордож, олноороо амиа алдсаар. Ямар сайндаа нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг улс орны нэг байтлаа урд хөршөөсөө хагас коксон түлш худалдан авч, гал алдахгүй амь зуухдаа тулж байх вэ дээ. Өнгөрсөн тавдугаар сарын 16-нд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод хагас коксон буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан юм.
2025-11-19

Хөрөнгө хайсан хөрөнгийн зах зээл

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2024 оны эцсийн байдлаар 13, нийт арилжааны дүн 10.5 их наяд төгрөгт хүрчээ. Зөвхөн үнэт цаасны арилжаа гэхэд 1.5 их наяд төгрөг болсон нь жилийн хугацаанд хоёр, 2020 оныхтай харьцуулахад 24.2 дахин өссөн дүн юм. Хөрөнгийн зах зээл ийнхүү эрчимтэй тэлж буй нь санхүүгийн салбарын олон тулгуурыг бий болгон, хөрөнгө оруулагчдын тоог өсгөн, эдийн засагт эергээр нөлөөлж байна хэмээн ойлгогдоно. Гэтэл үнэн хэрэгтээ манай улсын санхүүгийн салбарын 90 хувийг банк эзэлж, нийт хадгаламжийн хэмжээ 30 их наяд төгрөгөөс давсан буюу хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс бараг гурав дахин их хэвээр байна.
2025-11-18

Тэрбум тэрбумыг газарт “булсан” үйлдвэрлэл, технологийн паркууд

Татвар төлөгчдийн халааснаас суйлж, 30 орчим тэрбум төгрөгөөр “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” хэмээх цаасан дээрх төслийг “хэрэгжүүлж” тоглосон гашуун сургамж монголчуудад бий. 15 жилийн өмнөх явдал хэдий ч үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-уудын өнөөгийн нөхцөл байдал, дүр төрхөөс харахад энэ түүх давтахгүй гэх баталгаа алга.
2025-11-17

Төрд 22 их наяд төгрөгийн өр байтал нэмж үйлдвэр барих нь

Манай оронд 1990 оноос өмнө улсын үйлдвэрүүдэд хүмүүс “умалзтал” ажиллаж, арьс, шир, ноос, ноолуурыг өндөр түвшинд боловсруулж, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээр бүгд хувцаслаж, импортын хамааралгүй амьдарч ирсэн хэмээн санагалзах хүн олон. 1990 он гарч өмч хувьчиллаа.
2025-11-14

Эмч нарт ч, эрх баригчдад ч хүний амь хүртээлгүй

Эрүүл мэндийн салбарын 70 мянга орчим эмч, сувилагч, асрагч, ажилчин, албан хаагч Монголын 3.5 сая хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Гэвч тэд энэ сарын 13-наас буюу нөгөөдрөөс улс орон даяар ажил хаяж, үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардана. Эмч, сувилагч нар эрхийнхээ төлөө, цалин хангамжаа сайжруулахаар өнгөрсөн хугацаанд цөөнгүй жагсаал, цуглаан зохион байгуулж, тэмцэж ирсэн ч энэ удаагийнх шиг шийдэмгий, нийтээрээ ажлаас гарах өргөдөл өгөхөд бэлэн гэдгээ иргэд, олон нийт, төр засагт хүртэл дуулгаж байсангүй. Гэвч ажил хаях тухай мэдэгдсэнээс нь хойш эрх баригчид тэднийг үл тоомсорлон, ажлаа хийхгүй хаа холддог юм гэсэн байр сууринаас хандаж байгааг эсэргүүцэн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ныхон өчигдөр ээлжит бусаар хуралдаж, төр засагт хатуухан хэдэн үг дайв.
2025-11-11

 Ардчилсан парламентын спикер аль ч намын хүлээсэнд байх ёсгүй

Урьд шөнө би зүүдэллээ. УИХ-ын даргын сэнтийн төлөө МАН-аас Б.Хэрлэн, АН-аас С.Одонтуяа, ХҮН намаас Б.Мөнхсоёл, Үндэсний эвслээс А.Ундраа, ИЗНН-аас М.Нарантуяа-Нара нар нэр дэвшин өрсөлдөж байна гэж.
2025-11-06

 Мэдээллийн итгэлцэл сониноос эхэлнэ

Эх орныхоо өдөр болгоны түүхийг бичдэг үндэсний хэмжээний өдөр тутмын сонингүй улс дэлхийд байхгүй л болов уу. Их хот “амь орж”, хөл хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн аяга кофе уунгаа сонин гарчиглаж, сэтгүүлч, редакцын хөлс хүч, хөдөлмөр шингэсэн даацтай мэдээ, нийтлэлүүдийг уншин өглөөг угтах нь орчин үеийн хүний амьдралын хэв маяг, хэвлэл мэдээллийн боловсролын илрэл билээ.
2025-11-05

Түүхий тосны нөөц үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөнд хүрэх үү

Монголчууд эрт дээр үеэс саалиа бэлдэхээр саваа бэлд хэмээн хэлэлцэж ирсэн. Харин саваа бэлдсэн ч сааль тасрах магадлалтай талаар энд хөндөхийн өмнө багахан түүх өгүүлье. Одоогоос 10 жилийн өмнө БНЭУ-ын Ерөнхий сайд манай оронд төрийн айлчлал хийхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.
2025-11-04

Амь ордоггүй аж үйлдвэрийн паркууд

Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумын нутаг дэвсгэрт байгуулах “Хөтөл” үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн Барилгын материал, үйлдвэрлэлийн цогцолбор, Өмнөговийн Цогтцэцийд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах үйлдвэрт тулгуурлан бий болгох “Тавантолгой” ҮТП-ийн Кокс-химийн цогцолбор, Бор-Өндөрийн жоншны, Баргилтын төмрийн хүдрийн орд болон бүс нутгийн бусад ордын нөөцөд тулгуурлан байгуулах “Бор-Өндөр” ҮТП-ийн Жонш боловсруулах цогцолборын газруудыг энэ оны долоодугаар сард Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авсан.
2025-10-31