Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
2023-11-22
Канад Улстай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Грег Фергуст бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
2023-11-21
Канад Улсад англи хэлний багш нарыг бэлдэнэ
Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жолигийн урилгаар арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв.
2023-11-21
Кобаяши Хироюки 3 удаа Монгол Улсад томилогдон, 11 жилийг өнгөрүүлжээ
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки эх орондоо буцах болсонтой холбогдуулан түүнийг үдэн гаргах ёслол боллоо. Тус ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтэн, олон улсын харилцаа судлаач, Монгол Улс дахь бусад улсын элчин сайдын яамны төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүллээ.
2023-11-21
Хөвсгөл аймгийг ЭКО аялал жуулчлалын жишиг аймаг болгоно
Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран #KhuvsgulForAll аяныг эхлүүлж, аялал жуулчлалын асуудлаар тулгамдаж буй асуудал, шинэ санал, санаачилгаа нэгтгэн, НЭГ БОДЛОГО, НЭГ ТӨЛӨВЛӨЛТ дор хамтран ажиллахаар боллоо.
2023-11-20
Узбекистан улстай агаарын хэлэлцээр байгуулна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзаж, агаарын болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо.
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт “Хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг” хэмээн онцлон хэллээ.
2023-11-17
Элчин сайд У.Нямхүү итгэмжлэх жуух бичгээ гардуулан өглөө
Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Андоррын хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
2023-11-17
Элчин сайд Кобаяши Хироюки Монгол Улсад 11 жил ажиллажээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
2023-11-16
Монгол, Канад Улсын дипломат харилцааг илэрхийлэх марк худалдаанд гарлаа
Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яаманд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож, үг хэллээ.
2023-11-15
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн системийн баг хамт олонтой хийсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим шилжилтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц болон “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
2023-11-15
“Төрийн байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр менежментээ зөв хийх хэрэгтэй”
Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. “E-Mongolia 4.0” системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэв. Ерөнхий сайд системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хэрэгтэй гэлээ. Монгол Улсын нэгдсэн вэбтэй болох, төлбөрийн систем нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг “E-Mongolia 4.0”-ташиглах зэрэг санал дэвшүүллээ.
2023-11-15
Гадаад харилцааны сайд “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилгыг дэвшүүлэв
Гадаад харилцааны сайдаас эрэгтэйчүүдэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргах зайлшгүй шаардлагатайг онцлоод “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлэв. Энэхүү санаачилгын хүрээнд тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөт ажил өрнүүлэхээр тогтлоо.
2023-11-15
Олон улсын төлбөрийн нэгдсэн сүлжээ нэвтрүүлэх үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.
2023-11-13
E-Mongolia системээр 36.5 сая удаагийн үйлчилгээ үзүүлжээ
“И Монгол” академийн захирал Б.Мягмарнаран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болоод Е-Mongolia 4.0 системийн танилцуулгыг хийлээ. Тэрбээр “E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp, emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем, business, мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn, sudalgaa.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх байна” гэлээ.
2023-11-13