Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын өртэй 12100 аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс нэг сарын хугацаатай нээх шийдвэр гарчээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Данс, тооцоо хаагдсан аж ахуй нэгжүүдийн дансыг нээхээр болсон. Эдгээр байгууллагын дансыг хааж байгаа нь хууль бус. Орлогогүй хүмүүс яаж татвараа төлөх вэ? Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу дансыг хаадаг. Гэтэл ингэж иргэдийнхээ үзэмжээр орлогыг хааж, дансыг шууд хааж болохгүй. Иргэн бүрд хууль тэгш үйлчилдэг байх дээр анхаарч ажиллана.
Мөн шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээллийг шилэн нээлттэй болгоно. Шүүхийн зарим зүйлсыг шинэчлэх асуудал эрчимтэй явагдаж байгаа хэдий ч удаашралтай байна. Иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэх дээр уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, нэгдсэн байдал болон хурдан шуурхай ажиллах дээр анхаарна.