Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэр, боломжит шийдлийг тодорхойлох зорилгоор “Биологийн олон янз байдлын санхүүжилт: Төлөвлөгөө ба шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг дэлхий даяар зөвхөн зардал бус, урт хугацааны өгөөж бүхий хөрөнгө оруулалт гэж харах болжээ. Манай улс ч энэ чиг хандлагад нийцсэн санхүүжилтийн шинэ механизм, олон эх үүсвэрт тулгуурласан тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьт салбарын эрдэмтэн, судлаачид санал нэгтэй байгаагаа хэлэлцүүлгийн үеэр дурдлаа. Түүнчлэн 2022 онд баталсан КуньминМонреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ болон Монгол Улсын 2026-2030 оны стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг авч хэлэлцэн, оролцогч талуудын санал, зөвлөмжийг нэгтгэсэн байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын санхүү гийн шинэлэг механизм, тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит шийдлүүдийг тодорхойлохоор болов.
О.Ундрах