“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийг буюу 1072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийн ногдол ашиг олгох юм.