
АНУ Ираны эсрэг явуулж буй дайнд 42 тэрбум ам.доллар зарцуулсаад байгаа тухай давжээ War Cost Tracker сайт мэдээлэв.
Уг зардалд боловсон хүчин, бүс нутагт байршуулсан усан ба агаарын онгоцнуд болон бусад холбогдох зардлыг хадгалахад шаардлагатай хөрөнгийг тооцдог. Тооцоолол нь Пентагоны Конгресст өгсөн тайланд үндэслэсэн бөгөөд эхний зургаан өдөр 11.3 тэрбум доллар зарцуулсан бол дараа нь өдөрт 1 тэрбум долларт хүрсэн гэж тэмдэглэжээ.
Гуравдугаар сарын сүүлээр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдээлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх мөргөлдөөний санхүүжилтийн зардлыг нөхөхийг Арабын түншүүдээсээ шаардах болно гэсэн юм.
2-р сарын 28-нд АНУ болон Израиль Ираны нутаг дэвсгэрт цохилт өгч эхэлсэн. Иран хариуд нь Израилийн нутаг дэвсгэрт, мөн Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн байнуудад цохилт өгч байна. Уг сөргөлдөөн 36 дахь өдрөө үргэлжилж байна.