УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.Тэрбээр, "УИХ-ын даргын сонгоход зарчмын байр сууриа хадгалах нь зүйтэй. Одоо бид хамтдаа олон намын тогтолцоо руу шилжиж байгаа. Сонгодог парламентын зарчим руу засаглал руу явах нь л зөв. Миний хувьд спикер буюу гуравдагч УИХ-ын дарга дээр гацаж байгаа шалтгааныг мэдэж байна. УИХ-ын даргын суудалд очсон хүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэдэг өнцгөөс өрсөлдөөд хоорондоо гацаад байна. Иймд сонгодог парламентын зарчмаараа явах нь зөв гэж миний хувьд бодож байна. УИХ-ын дарга болох хүн нам бус, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, аль нэг намд үйлчилдэггүй, нэг намын бүлгээс чиглэл авдаггүй хүн байх нь зүйтэй. Ингэж байж таван нам итгэнэ" гэв.