Монгол Ардын намын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар шинэ УИХ-ын даргын нэрийг тодруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлжээ. Харин С.Амарсайхан нэрээ татаж, С.Бямбацогтыг Удирдах зөвлөл дэмжлээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Улмаар ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэнэ.