“Төгс био” нэрийн бүтээгдэхүүн болох гүн хөлдөөж хатаасан, хуурай болон шоо хэлбэртэй таргийг зах зээлд гаргажээ. Хуурай тараг нь нунтаг бөгөөд усанд найруулж уудаг, мөн хөрөнгө хийх боломжтой аж. Харин шоо хэлбэртэйг нь шууд иддэг юм байна. “Төгс био” нэрийн тараг нь хүнсний тогтворжуулагч, нэмэлт бодисгүй, сарлагийн сүүгээр хийсэн органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэнэ. Хуурай таргийг хөрөнгө болгохдоо бага зэрэг хүйтэн сүүгээр зуурч, өтгөн зуурмаг болгон 5-8 литр сүүнд хийж бүрэх гэнэ. “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Төгс био” брэнд нь саяхан болсон “Foodex Japan-2026” олон улсын үзэсгэлэнд оролцож, гадаадын хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авчээ.