
Иран улсап цохилт өгч буй АНУ-ын нисэх онгоцуудад Испани улс агаарын орон зайгаа ашиглуулахгүй гэж Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес сэтгүүлчдэд мэдэгдэв.
"Бид Ираны дайнтай холбоотой аливаа үйл ажиллагаанд цэргийн бааз болон Испанийн агаарын орон зайг ашиглахыг зөвшөөрөхгүй" гэж тэрбээр хэлэв.
" Дээрх шийдвэр нь олон улсын эрх зүйг зөрчин, нэг талаас өдөөн эхлүүлсэн энэ дайнд оролцохгүй гэсэн Испанийн засгийн газрны шийдвэрийн нэг хэсэг юм" гэж Испанийн Эдийн засгийн сайд Карлос Куэрпо нэмж хэлжээ.
Мөн Испани эрх баригчид хамтарсан цэргийн баазуудыг Ираны эсрэг дайнд ашиглахыг хориглосон тухай зарласан юм.
Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улстай хийх худалдаагаа тасална гэж сүрдүүлжээ.