Самар хууль бусаар бэлтгэсэн этгээдэд оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ
Дархан цаазат Богдхан уулаа сөнгөрсөн намар цайруулж бэлтгэсэн 1.2тн самар худалдан авч, хоёр жийп, нэг бага оврын ачааны машинаар тээвэрлэх гэж байхдаа хууль сахиулагчдад саатуулагдсан иргэн В.Баянхмөнхөд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөх хянан хэлэлцлээ. Тэрбээр гурван өмгөөлөгчийнхөө хамтаар анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн гомдол гаргасан аж.
2025-09-03
Шинэ Зеландын хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв
Шинэ Зеландын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлид Ерөнхий сайд Г.Занданшатарт өчигдөр бараалхав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд цаашдын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэх, тэр дундаа Шинэ Зеландын хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайд онцоллоо.
2025-09-03
Нийгмийн даатгалын санд 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрүүлжээ
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг арилжааны дөрвөн банканд нэг жилийн хугацаатай, 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан билээ. Тэгвэл банкнуудтай байгуулсан гэрээний дагуу энэ оны наймдугаар сарын хүү болох 8.9 тэрбум төгрөгийн орлогыг санд хүлээн авсныг мэдээллээ.
2025-09-03
Дэлхийн энх тайвны индексээр Монгол 37 дугаарт жагсаж, өмнөх оныхоос найман байр урагшлав
Institute for economics and peace хүрээлэнгийнхэн “Дэлхийн энх тайвны индекс-2025” тайлангаа уржигдар танилцууллаа. Тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Дэлхийн энх тайвны индексээр Монгол 163 орноос 37, Ази, Номхон далайн бүс нутгийн 19 улсаас зургаадугаарт эрэмбэлэгдсэн байна. Ийнхүү нийлбэр дүнгээр 1.719 оноо авч, 2024 оныхоос найман байраар урагшилжээ.
2025-09-03
Вокзал орчимд ус зайлуулах шугам угсрах ажил 55 хувьтай үргэлжилж байна
ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд 15.6 км авто замын ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Вокзал орчмын ус зайлуулах шугам сүлжээ угсарч буй байршилд өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.
2025-09-02
Улаанбаатарт эхэлсэн Азийн АШТ-ийг Г.Ганбаяр дэнсэлж байна
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 16 хүртэлх насныхны тивийн АШТ хичээлийн шинэ жилийн баяртай зэрэгцэж “M bank аrena”, “Буянт-Ухаа”спорт цогцолборт эхэллээ. Энэ сарын 7-нд аваргаа тодруулах тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцож буй. Монголын өсвөр үеийн шигшээ БНХАУ, БНСУ, Малайзын багтай С хэсэгт багтсан. Эл тэмцээнд түрүүлсэн багийнхан ирэх жил болох 17 хүртэлх насныхны ДАШТ-д оролцох эрх авах юм.
2025-09-02
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр ХБНГУ-тай хамтарна
Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд талууд хамтран Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, барилгын чиглэлээрх санхүүжилтийг дэмжихэд тус сангийн загварыг манайд нутагшуулах юм байна.
2025-09-02
“Хар жагсаалт”-ыг халах хууль энэ сарын 10-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ хэлэлцэн баталсан юм. Уг хууль энэ сарын 10-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх талаар төслийг санаачилсан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон Монголбанкны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.
2025-09-02
Аялал жуулчлалыг хөгжүүлэх лобби бүлгийг татан буулгажээ
“Монголд зочлох жил” санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгож хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүд аялал жуулчлалыг дэмжих лобби бүлэг байгуулсан юм. Тодруулбал, орон нутгийн зургаан бүс, нийслэл хотын төлөөлөл болсон 12 гишүүн нэгдэн үүнийг байгуулсан билээ.
2025-09-02
ШУТИС хиймэл оюуныг боловсролд нэвтрүүлэх ЮНЕСКО-гийн хөтөлбөрөөс шагнал хүртлээ
ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэнгийн баг ЮНЕСКО-гийн Дижитал шилжилт, хиймэл оюуныг боловсролд нэвтрүүлэх хөтөлбөрийн анхдагчдын шагналыг өчигдөр хүртлээ. Тус хүрээлэн ЮНЕСКОгийн ICHEI байгууллагатай 2019 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын дээд боловсролын салбарын хүний нөөц, профессор багш нарын хиймэл оюуны хэрэглээний чадавхыг бэхжүүлэх замаар сургалт, судалгаанд үр дүнтэйгээр ашиглах зорилго¬той микро-сертификатын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 3000 гаруй хүнийг сургалтад хам¬руулан бэлтгэжээ.
2025-09-02
Нийслэлд газар цох элбэгшсэнийг тогтоосон байна
Нийслэлд сүүлийн үед нэг төрлийн хар хорхой хотын төв, зуслангийн бүс гэлтгүй элбэгшээд буй. Тэгвэл энэ нь газар цох (carabidae) хэмээх шавж болохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс мэдээлэв.
2025-09-01