Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Энхийг сахиулагч 1300 гаруй эмэгтэй дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэжээ

Монгол эмэгтэйчүүд энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан "Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил" өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Тус өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагын 300 гаруй "цэнхэр дуулгат" бүсгүй оролцсон юм. Энэ үеэр энхийг сахиулах ажиллагаанд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэсэн есөн эмэгтэй алба хааагчийг алдаршуулсны дотор Өмнөд Судан дахь UNMISS ажиллагаанд мото буудлагын анхны эмэгтэй тасгийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн сургалтын ахлах офицер, хошуучь О.Нинжбадгарыг онцолж, "Шилдэг энхийг сахиулагч" өргөмжлөл гардуулав.
2026-05-27

ЕАЭЗХ-тэй байгуулсан түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ноос хэрэгжинэ

Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-тэй байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ.
2026-05-27

Улаан цутгалангийн урсац тасраад 10 гаруй хоножээ

Өвөрхангай аймгийн төдийгүй Монголын байгалийн гайхамшгийн нэг, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт бүсэд хамаардаг Улаан цутгалангийн урсац тасраад 10 гаруй хоножээ.
2026-05-27

МАН-ын бүлэг 2018 онд бүлгийнхээ 65 гишүүн бүрт ЖДҮ-гийн 950 сая төгрөг олгох улс төрийн шийдвэр гаргажээ

Монголчууд мартамхай. Улстөрчдөд энэ ашигтай. Загасны ой санамжтой гэж ирээд хоорондоо ярилцана. Тэрэнд нь тааруулж улс төрөө явуулна. Одоо бараг мартсан байх, 2018 оны ЖДҮ-гийн хэргийг. МАН-ын бүлгийн 40 гаруй гишүүн ЖДҮХС-гийн зээлээс туучихсан нь баригдсан. Хөгөө хөлдөө чирсэн. Гэхдээ ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тус зээлийг олгох шийдвэрийг гаргасан гол буруутнаар шалгарсан. Б.Батзориг, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нар шүүхээр орж ял авсан.
2026-05-27

Шударга ёсыг таниулах цахим номын сан ажиллаж эхэллээ

Шударга ёсыг таниулах цахим номын сан ажиллаж эхэллээ
2026-05-26

Дэлхийн дээвэрт хөл тавьсан монгол бүсгүйн түүхийг уншигчдын хүртээл болголоо

Олон улсын хэмжээний мастер, уулчин Б.Батхишиг “Сэтгэлийн хатаар сийлсэн оргилууд” номоо уншигчдын хүртээл болголоо. Тэрбээр энэхүү бүтээлдээ өндөр уулсын аялал, авиралтын дурсамжаа хуваалцаад зогсохгүй амьдралынхаа хатуу хөтүүг хэрхэн туулсан тухайгаа илэн далангүй өгүүлжээ.
2026-05-26

Бодисын солилцооны өвчнөөс сэргийлэхэд улс орнуудтай хамтарна

БНХАУ-ын Шанхай хотод ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан болжээ. Хуралд манай хоёр хөрш орон болон Казахстан зэрэг 10 улсын төлөөлөл оролцсон байна. Манайхаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монголд бодисын солилцооны хам шинжийн хүрээнд хийсэн үндэсний болон олон улсын судалгааг танилцуулан, бусад орны туршлагаас суралцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2026-05-26

36 жилийн өмнөх гавьяа, 27 жил төөрсөн шагнал

Наймдугаар сарын сүүлч. Хангайд бол хяруу унан, өглөө, оройдоо сэрүүсэж, намарших тийшээгээ хандан, малын сүү цагаа, өвс ногооны шим гүйцдэг үе. Харин говьд халуун харих яагаа ч үгүй байдаг цаг. Ийм нэгэн аагим өдөр шинэ байрандаа орсон Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтынхон үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ гаднах, доторхорчноо тохижуулахаас эхлээд аж ахуйн ажилд дарга, цэрэггүй дайчлагдсан байлаа.
2026-05-26

Майхантай метрополис хот

Улсын нийслэл Улаанбаатар өвөлдөө утаанд, урин дулааны цагт асар майханд дарагддаг болоод удлаа. Сүхбаатарын талбайгаасаа эхлээд хороолол, хотхонуудын булан тохой, замын гарц, уулзваруудын эргэн тойронд, бүр цаашлаад хотын өнгө төрхийг тодорхойлдог цэцэрлэгт хүрээлэнгүүд, их дэлгүүрүүдийн өмнөх, хойдох талбай, нийтийн эзэмшлийн гудамжууд, ногоон байгууламж бүхий төв цэгүүд хүртэл өдгөө асар майхны эзэмшилд шилжжээ. 
2026-05-26

АН: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахыг шаардлаа

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар мэдээлэл хийв. Тэд дөрвөн асуудлаар мэдээлэл сонсож, байр суриа нэгтгэсний нэг нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан томилохтой холбоотой байжээ. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Цэцээр удахгүй хэлэлцэх гэж буй. Тэгвэл АНын дарга О.Цогтгэрэл энэ талаар “Сүүлийн нэг жилд улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг улираан томиллоо. Одоо Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираах нь эрх зүйт ёсонд хэр нийцтэй вэ.
2026-05-26

Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан /2026.05.25/ боллоо. Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны зөвлөмжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн “Нүүрс-химийн үйлдвэр” төсөл, 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
2026-05-26

Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг аймаг бүрд байгуулна гэв

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд өчигдөр нээлээ. Төслийн хүрээнд улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй.
2026-05-26

Өнөөдөр 19:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр дараах байршлуудад хязгаарлалт хийж, засвар үйлчилгээ үзүүлнэ. Тодруулбал, нийслэлийн таван дүүргийн хэмжээнд 09:00-19:00 цагийн хооронд хэсэгчилсэн байдлаар хийхээр болжээ.
2026-05-26

Манай сурагчид Азийн физикийн олимпиадаас дөрвөн хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Бусан хотноо энэ сарын 17- 25-нд зохион байгуулсан “Asian physics olympiad-2026”-аас манай дөрвөн сурагч хүрэл медаль, гурван хүүхэд тусгай байрын шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Тус олимпиадад дэлхийн 27 орны үндэсний ялагч болсон 211 сурагч оролцож, мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.
2026-05-26

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу байна.
2026-05-26

“Эхийн алдар” одон бол хамгийн хүндтэй шагнал”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хү­рэлсүх Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, ээжүүдэд өчигдөр “Эхийн алдар” одон гардуулав.
2026-05-26

“Хүрээ” амаржих газрын дарга асан А.Жаргал төрөх эмэгтэйчүүдээс 65 сая төгрөг хураан авчээ

Хуучнаар хоёрдугаар төрөх буюу өнөөгийн нийслэлийн “Хүрээ” амаржих газрын даргаар ажиллаж байсан А.Жаргалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт АТГ-ын шалгасан хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний нэг нь дээрх албан тушаалтанд холбогдох үйлдэл аж.
2026-05-26

Ирэх өвөл хагас коксон түлшээ хэрэглэнэ

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Багануурын үйлдвэр, технологийн парк” ХК-ийн “Нүүрсхимийн үйлдвэр” төсөл, мөн 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
2026-05-26