Ирэх оны төсвийн орлого 31.6, зарлага 32.9 их наяд төгрөг байна
Монгол Улсын ирэх оны төсөвт олон нийтээс И-Монголиа, 11-11 төвийн утсаар болон танхимын хэлэлцүүлэг хийж санал авах хугацаа өчигдөр өндөрлөв. Хамгийн сүүлийн танхимын хэлэлцүүлгийг эдийн засаг, санхүүгийн салбарын төсвийн асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яаманд зохион байгуулсан юм. ЭЗХЯ ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг боловсруулах үүрэг хүлээдэг аж. ОУВС долоодугаар сарын тайланд дэлхий нийтээр шууд хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт буурсныг харуулжээ. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийг гурван хувь байхаар тооцсон байна. Дэлхийн банкнаас гаргасан дүгнэлт ч үүнтэй ижил байгаа гэнэ.
2025-08-15
216 тарвага хууль бусаар агнаж, худалдсан зөрчил илрүүлжээ
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор жил бүр мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зургаан дүүргийн найман шалган бүртгэх товчоо болон алслагдсан ногоон бүсүүдэд хяналт шалгалт хийхэд энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр үнэг, зэрлэг гахай болон саарал чоно тус бүр нэг, 216 тарвага хууль бусаар агнаж, худалдсан зөрчил илрүүлсэн байна. Харин энэ сард 58 удаагийн үйлдлээр 168 тарвага нэвтрүүлэхээр завдсаныг хурааж авчээ.
2025-08-15
Геодезийн инженерүүд Хүйтэн уулын өндрийг анх удаа нарийвчлан хэмжив
Монгол Улсын хамгийн өндөр цэг гэгддэг, Алтай Таван богдын ноён оргил Хүйтэн уулын өндрийг геодезийн инженерүүд анх удаа зориулалтын багажаар нарийвчлан хэмжсэнийг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газраас мэдээлэв. Таван богд болон Хүйтэн уулын өндрийг өмнө нь аналогийн аргаар хэмжиж тогтоож байсан бол энэ удаа геодезийн орчин үеийн “Trimble R12”, “Trimble catalyst” багаж ашиглан тодорхойлсон байна.
2025-08-15
Хортон шавж устгахад төсөвлөсөн хөрөнгөний 50 хувийг буцаан татжээ
Ойн хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах, устгах ажилд зориулж 2025 оны улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөг хуваарилжээ. Гэтэл Засгийн газар үүний тэн хагасыг нь хуулийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр төсөв тодотгохдоо эргүүлэн татаж. Үүнээс болж ой бүхий аймгууд шавж устгалаа төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй, тэмцлийн ажил хийхэд хамгийн тохиромжтой үеийг хий дэмий өнгөрөөж буй аж.
2025-08-15
ЦФСТ-ийг “Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн” болголоо
Цөмийн энергийн комиссын II хуралдаан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд болж, 2024 оны үйл ажиллагааны тайлан, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээний хэрэгжилт болон Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөмжийн дагуу Цөмийн эрчим хүчний хөтөлбөр хариуцсан байгууллага, нэгж байгуулах тухай асуудлыг хэлэлцжээ.
2025-08-15
Орон сууцын үнэ 14.4 хувиар өсөж, ам метр нь 5.5 сая төгрөгт хүрэв
Үндэсний статистикийн хорооныхон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний долоон сарын үзүүлэлтүүдийг нэгтгэж дууссан бөгөөд тайлангаа ирэх даваа гарагт олон нийтэд танилцуулна. Намар болж орон сууцын эрэлт ид нэмэгдэж буй энэ үед үнэ ханшийнх нь талаарх мэдээллийг тус тайлангаас түүвэрлэн хүргэе.
2025-08-15
“Санхүүгийн ял”-ыг халах зээлийн онооны системийг ирэх сарын 1-нээс мөрдөнө
УИХ-ын гишүүн Н.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламент өнгөрсөн тавдугаар сард баталсан. “Төрийн мэдээлэл” сэтгүүлд эл хуулийг зургаадугаар сарын 13-нд нийтэлснээр хэрэгжиж эхэлсэнд тооцож болно. Гэвч хууль хэрэгжүүлэх журам, зээлдэгчид өгөх онооны системийг Монголбанк баталж амжаагүй, энэ сард багтаан үүнийг дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр ирэх сарын 1-нээс Зээлийн мэдээллийн тухай хууль бодитоор хэрэгжих боломж бүрдэх нь.
2025-08-15
“И-Монголиа” системд хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийж эхэллээ
ХЭҮК-оос “И-Монголиа” систем, иргэний бүртгэлийн цахимжилтад хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийж буй аж. Тодруулбал, “Хүний эрх ба цахим технологи” ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хөгжүүлж буй энэхүү системд хүний эрхийн эрсдэлийг зохих аргачлалаар үнэлж байгаа бөгөөд хүний хувийн мэдээллийг дамжуулах, боловсруулах, ашиглах ажиллагаа, иргэний цахим бичиг, баримтын бодлого, зохицуулалт нь зохих хэм хэмжээнд нийцэж буй, эсэхийг дүгнэх зорилготой гэнэ.
2025-08-15
Хүнсний ногооны зах зээл “хортон”-д эзлэгдсэн хэвээр байна
“Хятад ногоо аль зах, дэлгүүр, лангуунд нэр дэвшинэ, тэр тойрогт нь халз өрсөлдөнө. Энэ жилийн “сонгуульд” ялна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол ногоочид эвсэн нэгдэж чадвал “гаднын нөхөд”-ийг дотоодын зах зээлээс хүч түрэн гаргана. Тэгж байж бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна” гэсэн хөгжилтэй бичвэрийг одоогоос яг нэг жилийн өмнө нийгмийн сүлжээнд оруулж байсан агрономичтой холбогдож сонгуульт ажил нь хэр үр дүнтэй болсныг асуулаа.
2025-08-15
Пусан хүрэх нислэгээр зорчсон хүн амиа алджээ
“Чингис хаан” нисэх буудлаас БНСУ-ын Пусан хотыг зорьсон нислэгээр зорчиж явсан 50 настай хүн онгоцонд бие нь муудаж, сэхэл авч чадалгүй таалал төгсжээ. Талийгаач гэр бүлээрээ уг онгоцоор зорчиж явсан бөгөөд аяллын үед гэнэт бие нь муудсан байна. Энэ үед тухайн онгоцонд байсан хоёр эмч шаардлагатай арга хэмжээг авч, агаарын хөлгийн анхны тусламжийн хайрцаг дахь эм, бэлдмэлийг ашигласан ч үр дүнд хүрээгүй аж. Пусан хотын цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж, ар гэрийнхнээс нь тайлбар мэдүүлэг авахад талийгаачийг зүрхний өвчтэй байсан талаар хэлсэн хэмээн орон нутгийн хэвлэлд нь мэдээлжээ.
2025-08-14
Армени, Азербайжаны удирдагчид алдаатай алхам хийв үү
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян нар Цагаан ордонд очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах үүрэг хүлээлгэсэн тунхаглалыг батламжлав. Хэлэлцээрт гарын үсэг зураг төлөвлөгөөг Цагаан байшинд баталжээ. “Энэ нь ердөө Армени, Азербайжанд хамаатай юм биш, бүс нутгийн асуудал гэдгийг тэд мэдэж байгаа.
2025-08-14