150 гаруй хүний чандрыг туршилтаар сансарт хөөргөв
Задгай сансарт оршуулгын үйлчилгээ эрхэлсэн анхдагч компаниудын нэг “Celestis” нь Европын сансрын хөлөг үйлдвэрлэгч “The exploration company” (TEC)-тай хамтран ажиллахаар болсон нь сонирхолтой үйл явдлын эхлэл болох нь.
2025-06-28
“Үдшийн музей”-д “солонго” татах нь
Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, ятгач Г.Солонго “Solongo” бүрэн хэмжээний тоглолтоо Чойжин ламын сүм музейн “Үдшийн музей”-д ирэх сарын 2-нд толилуулах нь.
2025-06-28
Хэт халалт хөдөлмөрийн бүтээмжийг “хайлуулж” байна
Аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Хэт халуунаас үүдэн таны ажлын бүтээмж муудаж байвал ганцаараа биш гэдгээ санаарай. Уур амьсгалын өөрчлөлт, ойн түймэр, хотжилт, хүлэмжийн хийн ялгарлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчимтэй халж буй. Энэ нь эрүүл мэндэд халтайгаар зогсохгүй олон сая хүний амьжиргаа, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөн, эдийн засгийн хохирол учруулж байгааг судлаачид анхааруулж байна. Жил бүр дэлхийн нийт ажиллах хүчний 70 орчим хувь нь хэт халалтаас үүдэх эдийн засгийн эрсдэлд өртдөг бөгөөд 2023 онд л гэхэд 512 тэрбум ажлын цаг дэ¬мий үрэгдсэн нь 1990-1999 оны дундажтай харьцуулахад 49 хувиар өссөн аж.
2025-06-27
А.Даваажаргал, Э.Ариунзаяа нар Азийн аварга боллоо
Олон улсын муай тай сонирхогчдын холбооноос Вьетнам улсын Ханой хотод зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын зургаан тамирчин оролцож байна. Эрэгтэйчүүдээс 23 хүртэлх насныхны элит ангилалд “Голомт” сургуулийн тамирчин А.Даваажаргал 65 кг-ын жинд түрүүллээ. Мөнгөн медалийн төлөө тулалдсан “Гаруда” академийнхнаас 71 кг-д Н.Алтанбаяр, 60 кг-д Б.Амгаланбаяр нар хүрэл медаль хүртэв.
2025-06-27
Долоон байршил дахь тохижилтын ажлыг зураг төсөлгүй хийжээ
Баянгол дүүрэгт өнгөрсөн онд хийсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хянаж шалгахад ийм зөрчил илэрснийг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагаас мэдээлэв. Тус байгууллагынхан иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төсвийн хөрөнгөөр нийслэлд сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн явган хүний зам, бродюр, ногоон байгууламжийн ажлын чанар, төсвийн зарцуулалтад АТГ-ынхантай хамтран хяналт тавьж байгаа юм.
2025-06-27
“Pluma” мэдээллийн цогц систем нээлтээ хийлээ
Чөлөөт сэтгүүлчид болон редакцууд хараат бус байдлаар олон нийтийн мэдээлэл авах хэрэгцээнд тулгуурлан мэдээ, нийтлэл бэлтгэн нийлүүлж, түүнээсээ орлого хуримтлуулах боломжтой шинэ платформыг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч аль нэг редакцад харьяалагддагаас үл хамааран, “Pluma” мэдээллийн системд өөрийн бүтээлээ чөлөөтэй нийтлэх, түүнээсээ орлогожих боломж олгохоороо онцлог аж.
2025-06-27
Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу энэ сарын 26-27-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Уг айлчлалын үеэр хоёр улсын төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.
2025-06-27
Сонины борлуулалтын 71 хувийг өдөр тутмын хэвлэл эзэлж байна
Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэлөнөөдөр” судалгааны тайлангийн энэ оны эмхэтгэл уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Хэвлэл мэдээллийн салбарын 2024 оны чухал тоон үзүүлэлтүүдээс тоймловол, сонины борлуулалтын тоо жил ирэх тусам аажмаар буурсаар 6 779 415 хүрчээ. Энэ нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад 62 хувиар, таван жилийн өмнөхтэй харьцуулахад 37 хувиар багассан үзүүлэлт юм байна.
2025-06-27
Оюутны универсиад наадамд оролцох тамирчид бэлтгэлээ эхлүүлжээ
ХБНГУ-ын Берлин хотод дэлхийн оюутны спортын 33 дугаар универсиад наадам ирэх сарын 16-24 хүртэл үргэлжилнэ. Тус наадмын тэмцээний салхийг Монголын багаас волейболын эмэгтэй тамирчид хагалж, БНХАУын шигшээтэй Б хэсэгт эхний тоглолтоо өрнүүлэх юм. Берлин хотыг зорих манай тамирчдаас усан сэлэлтийн багийнхан нийслэлд “Кинг таур кинг спорт комплекс”-т, таеквондочид пүмсэ төрөлд анх удаа оролцохоор БНСУ-ын дасгалжуулагчийг урьсан бол ширээний теннисний багийнхан ахлах дасгалжуулагч Д.Цэрэнтогтох, 3x3 сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй, эрэгтэй тоглогчид Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад “Мон-Алтиус” дээд сургуулийн зааланд бэлтгэлээ базааж эхэлсэн.
2025-06-26
Теле камерын нэгдсэн төвийг нээв
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг бүрэн хамруулсан теле камерын хяналтын нэгдсэн төвийг энэ сарын 23-нд нээлээ. Тус төв нь хиймэл оюун ухаанд суурилсан системээр замын хөдөлгөөний зөрчлийг бодит цагийн горимоор илрүүлж, мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн боловсруулах боломжтой юм. Теле хяналтын нэгдсэн болон есөн дүүрэгт байгуулсан дэд төвүүд нь нийслэлийн Засаг даргын харь¬яанд үйл ажиллагаа явуулж, хот даяар нэг цэгээс удирдах боломжтой гэнэ.
2025-06-26
Ус уух хувь
Саяхан Энэтхэгийн Ахмедабад хотоос Лондон орохоор нисэх хөдөлгөөнөө эхэлмэгц унаж сүйрсэн “Air India” компанийн онгоцоор зорчиж байсан 232 үйлчлүүлэгч, багийн 10 гишүүнээс Британийн иргэн Вишвакумар Рамеш ганцаараа амьд үлдсэн юм. Түүнд 11-ийн А буюу 11 дүгээр эгнээний эхний суудал таарсан байв. “Хамгаалах бүсээ тайлмагц ослын үед гарах хаалгыг хөлөөрөө тийрч нээгээд гадагш гулсан гарсан” гэж 40 настай Рамеш унасныхаа дараа Энэтхэгийн Төрийн мэдлийн DDNews хэвлэлийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
2025-06-26