Үерт өртсөн айлуудын хохирлыг барагдуулах, эсэх нь тодорхойгүй байна
Үерт өртсөн иргэдийг түр хамгаалах байрыг ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд нээсэн билээ. Нийслэл болон Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб ч тус сургуульд байрлан ажиллаж буй юм. Үерийн дараах сэргээн босголтын хүрээнд ямар ажлууд хийж байгааг тодруулахаар тус штабт очлоо.
2023-08-14
Улаанбаатарт тарваган тахлын 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Өнөөдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Уг 3 сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийж буй гэнэ.
2023-08-14