Дөрвөн аймгийн 71 495 га талбайг хамарсан түймрийг бүрэн унтраагаагүй байна
Өчигдрийн байдлаар Архангайн Хайрхан, Дорнодын Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Хэнтийн Баян-Овоо, Батширээт гээд нийт дөрвөн аймгийн 11 сумд ой, хээрийн түймэртэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв
2025-03-11
Ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх нь
Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байна. Гэвч хаврын салхи хавирга нэвт гэдэг. Ирэх 4-6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Ус цаг, уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс тооцоолон гаргасан байна.
2025-03-10
Өв залгамжлал өс хонзон өрдөх учиргүй
Монголын өнөөгийн “донсолгоотой” нийгэмд айл гэр, ах дүүсийг талцуулан муудалцуулдаг, улмаар өс хонзон үүсэх эрсдэл дагуулдаг зүйл бол эд хөрөнгө өвлөхөөс үүдэлтэй маргаан болоод байна. Хэн нь тухайн хүний эд хөрөнгийг хууль ёсоор өв залгамжлах вэ гэдэг маргаан сүүлийн жилүүдэд олширч, шүүхээр шийдвэрлэж буй тохиолдол ч эрс нэмэгдэв. Суурин амьдрал, соёлд шилжсэнээр үл хөдлөх хөрөнгүүд босгож, үйл ажиллагаа явуулж байтал цагийн жамаар түүнийг бүтээгч эрхмүүд хорвоогоос хальдаг.
2025-03-10
Цаг агаар дулаарснаас уруйн болон шар усны үер буух нь нэмэгдэв
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас үүдэн уруйн болон шар усны үер буух тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, Мөрөнгөөс Булган чиглэлийн авто замд буюу Их-Уул сумаас 16, Тариалангаас 15 дахь километрт шар усны үер буусан гэнэ. Иймд энэ чиглэлд зорчигчид хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох шаардлагатайг албаныхан анхааруулав.
2025-03-09
Лам хуврагууд ерөнхий эрдмийн хичээлийг цахимаар судална
Хийдэд шавилан сууж буй лам хуврагуудад ерөнхий боловсрол нөхөн олгох цахим хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр нь буддын гүн ухаанд суралцаж байгаа, Энэтхэг улс болон алслагдсан сумуудын сүм хийдийн лам хуврагуудын боловсролын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилготой аж.
2025-03-08
Бумбатын рашааныг түшиглэн нуур байгуулах нь
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашааныг түшиглэн нуур байгуулахаар төлөвлөж буйг Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэв
2025-03-08
Ирэх хичээлийн жилийн өвлийн амралтыг долоо хоногоор сунгав
Сар шинийн баярын өмнөхөн Боловсролын сайд П.Наранбаяр ирэх хичээлийн жилийн бүтцийн талаар танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, 2025-2026 оны хичээлийн жилийн амралтын хугацааг өөрчилжээ. Энэ онд хичээлийн жилийн бүтцийг гурван улиралтай болгосон.
2025-03-08
Төв замын автобусны чиглэлийг богино эргэлттэй болгожээ
Нийслэлийн хамгийн урт, нийтийн тээврийн Таван шар-Офицеруудын ордон чиглэлийг богино эргэлттэй болгожээ. Төв зам дагуух энэхүү М:1 чиглэлд зорчигч олонтой, тэр дундаа өглөө, оройд хүнээ багтааж хүчирдэггүй.
2025-03-07
Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан дэгдэлт хэлбэрээр гарч буй Вьетнам улсад аялсан иргэдээс тав нь халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Өвчилсөн иргэд өнгөрсөн сарын 8-ны Хо Ши Мин-Улаанбаатар, 18-ны Фукуок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн юм. Тэгвэл уг нислэгтэй холбоогүй, гурван шинэ тохиолдол дотоодод бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
2025-03-07