Тоглолт, кино, контент болон соёл, урлагийн томоохон арга хэмжээний ард үзэгчдийн мэдрэмжийг хөглөж, тухайн бүтээлийг амилуулдаг гэрэл, дуу, дэлгэцийн нарийн ажиллагаа, инженерийн шийдлүүд байдаг. Тэгвэл эдгээр шийдлийг Монголд хэн, хэрхэн бүтээдгийг, олон улсын стандартад нийцсэн техникүүд нэвтрүүлсэн, эсэхийг нэг дороос харах боломжтой “Met expo-2026” технологийн үзэсгэлэн, арга хэмжээг өчигдөр “M Bank arena”-д нээлээ. Энтертайнмент салбарын бүх оролцогчийг нэг цэгт нэгтгэдгээрээ тус арга хэмжээ онцлогтой.
Орчин үеийн маркетингийн стратеги, эвент зохион байгуулалтын чанар технологийн оновчтой шийдлээс шууд хамааралтай болсон. Тиймээс тус экспогоос туршлага судлах, салбарын чиг хандлагыг харах, сүүлийн үеийн шийдлүүдийг нэг дор харьцуулан судлах боломжтой юм. Өнөөдрийг дуустал үргэлжлэх уг арга хэмжээнд салбартаа тэргүүлэгч 40 гаруй байгууллага оролцож, кино гэрэлтүүлэг, инженерчлэл, дууны систем зэрэг дэвшилтэт техникүүдээ танилцуулах солилцох аж.
М.Гэгээ