Хэвлэлд мэдээлснээс үзвэл хүүхдүүдийг гэр бүл болгосны шууд үр дагавраас өнөөдөр дэлхий дээр 650 сая гаруй эмэгтэй хүн шаналж байдаг гэнэ. Цар тахлын өмнөх үеийн байдал хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд насанд хүрээгүй 150 сая охин нөхөрт гарах төлөвтэй юм байна.
Хүүхдийн гэр бүл гэдэг нэг нь юм уу, хоёул 18 нас хүрээгүй өсвөр насныхан өрх тусгаарласан байхыг хэлдэг аж. Үүнээс учрах төвөг бэрхшээл нь эрт жирэмслэх, улмаар жирэмсэн хийгээд амаржих үедээ эрүүл мэндээрээ хохирох, бэлгийн замын халдварт өвчин тусаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал их.
Бага насны охин айлын эзэгтэй болохоор юуны түрүүнд сургууль соёлоо орхиж, ар гэрийн ажил болон хүүхэд асарч, өсгөхөд хүчин зүтгэхэд хүрнэ. Жирэмсэн болсон, нөхөрт гарсан охид, залуу эх сургуульдаа эргэж орно гэдэг бараг бүтэшгүй.
Африкийн Малави улсад 18 нас хүрээгүй охидын бараг 40 хувь нь нөхөр сүүдэртэй болдог байна. Хүүхдүүд гэр бүл болох нь соёлд сөрөг нөлөө үзүүлдгийг Ланда Банда гэдэг эмэгтэй туршлагаасаа мэдэх болжээ. 18 нас хүрээгүй байхдаа айл гэр болсноор ядуурах, хүчирхийлэлд өртөх, эрүүл мэнд муудах нь ердийн үзэгдэл болдог байна. “Би Малави улсынхаа хүүхэд хамгаалах олон улсын Засгийн газрын бус байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байсан болохоор хүүхэд насандаа нөхөрт гарах нь охидод ямар нөлөө үзүүлдгийг мэднэ” гэж тэр ярьжээ. Насанд хүрээгүй хүүхдүүд хамтран амьдарч, айл болж буйн эсрэг тэмцэхээр 2013 онд хэсэг хүн нэгдэж, гэр бүл болох нас дор хаяж 18 байх тухай заасан гэр бүлийн харилцааны тухай хууль боловсруулж, 2015 онд батлуулжээ. Улмаар Үндсэн хуульдаа ч өөрчлөлт оруулж, гэр бүл болох доод насыг 18 болгож, эцэг, эх нь зөвшөөрснөөр 15 наснаас гэрлэж болдог байсныг болиулсан байна.
Хууль эрхийн ийм өөрчлөлт хийсэн ч хүүх дүүд гэр бүл болсоор л байв. Мөнөөх Бан дагийн ярьснаар хууль байсаар атал түүнийг яагаад мөрдөхгүй байгаагийн учрыг олохын тулд төрийн байгууллагууд, хамтын нийгэмлэгүүд орон нутагтаа энэ асуудалд хэрхэн хандаж буйг мэдэхийг хүссэн гэнэ. Энэ асуудлыг хариуцсан хүмүүс бүхэлдээ хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц болон эмэгтэйчүүдэд хандахдаа ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын заалтуудыг удирдлага болгосоор байгааг хүмүүстэй хийсэн яриа хөөрөө харуулжээ. Хүүхдийн эрхийн талаарх эхний конвецыг 1989 онд 200 шахам улс (АНУ үүнд ороогүй) хүлээн зөвшөөрсөн байна. Хоёрдахь конвенц нь эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдалд зориулагджээ. Энэ хоёр конвенц их чухал ч ажлын хэсгүүд нэг зүйл дээр хэт төвлөрөөд биеэсээ хөндий ажиллаад, асуудлын ердөө нэг хэсэгт нь анхаарлаа хандуулаад байсан нь мэргэжилтнүүдэд анзаарагдсан аж. Охидыг сургуульд үргэлжлүүлэн суралцах боломж олгохыг хичээн, ном, сурах бичиг хүртэл өгч байсан байгууллагууд заримдаа эцэг, эх, нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах болжээ. Ийм дэмжлэг аваагүй эрэгтэй хүүхдүүд эгч, дүү охиныхоо номыг урах тохиолдол ч гарах болсон байна. Гадаадын санхүүгийн эх үүсвэр лүү хошуурах, өрсөлдөх явдал ч дэлгэрсэн байна.
Хүүхэд насандаа гэрлэх явдал манай гаргийн өнцөг булан бүрд, ялангуяа зүүн өмнөд Африкт, тухайлбал, Малавид эртнээс уламжлалтай, соёлын энэ онцлогоо ядуурал, эдийн засгийн бэрхшээлтэй тэмцэх арга гэж үзсээр ирсэн байх юм. Ийм шалтгаанаар уг асуудалд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхээс илүү уламжлалт соёлын хэм хэмжээ, нийгэмлэгийн бодит байдлын үүднээс ханддаг байна. Малави улс 2018-2023 онд хүүхдүүд гэрлэх явдлыг 20 хувиар бууруулах Үндэсний стратеги гэгчийг хэрэгжүүлжээ. Энэ үед хийсэн судалгаа уг страт еги бодит байдалд нийцэхгүй байгааг харуулсан байна. Одоо тус улсад 2024-2030 онд байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, ажлаа тайлагнах, соёлын өвөрмөц онцлогийг харгалзах нь чухал болохыг онцгойлж үзсэн стратеги хэрэгжүүлж байгаа аж.
Африкийн орнуудад тулгараад байгаа өөр нэг ноцтой асуудал нь анагаах ухаан болоод байна. Энд арван хүүхдийн нэг нь таван нас хү рэлгүй амьсгал хурааж буй юм.
Хүүхэд насандаа эрд гарах нь охидын эрүүл аж төрөх, боловсрол олж авах эрхийг нь зөрчиж байна. Охид эрт эзэгтэй болсноор мэдлэг олж авах, шийдвэр гаргахад чухал нөлөөтэй өөртөө итгэлтэй болох, цалин орлоготой байх, амьдралд бие даах боломжоо алдана. Боловсролтой болох, эдийн засгийн боломж өөртөө бий болгох нь хязгаарлагдсанаар охид, тэдний гэр бүл ядуурна. Үүний зэрэгцээ охид, хүүхнүүдийнхээ оролцоо, хувь нэмрийг гүйцэд үнэлдэггүй нийгэм нь өөрийн өсөн дэвжих, тогтвортой байх, өөрчлөгдөх боломжоо хумидаг байна. Хүүхэд насандаа гэрлэхийг зогсоож, охидын эрхийг баталгаатай байлгах нь бидний ирээдүйг шударга, аюулгүй, хөгжил цэцэглэлтэд хүргэнэ. Эргэн өгүүлэхэд 11 настай дүү охиныг нь нөхөрт гаргаж, улмаар жирэмсэн болсон нь хүүхдүүдийг гэрлэхийн эсрэг хийх Бандагийн тэмцлийг улам хурцалсан байна. Дүү нь 16 нас хүрэхдээ гурван хүүхэд төрүүлчихсэн байлаа. НҮБ-ын хүний эрхийн байгууллагад байгаа баримтаар жил бүр 18 нас хүрээгүй 12 сая охин нөхөрт гарч байгаа аж.
Малави улсын хувьд охид хүүхэд насандаа эзэгтэй болдог нь эртний уламлалт соёл хийгээд шашин шүтлэг болон ядууралтай нь холбоотой гэж хэлж болмоор. Энд 15 насандаа “өрх татах” тохиолдол ч охидын хувьд ховор биш, нийт охидын есөн хувьд нь ийм тавилан тохионо. “Өөрөө хүсвэл нөхөрт гарна” гэдэг эндхийн охидын хувьд том ялалт. Хүүхдийг (охидыг) эрт гэрлүүлэх явдал Өмнөд Азид, тэр дундаа Бангладеш, Энэтхэг, Афганистанд, баруун болон төв Африкийн Нижер, Йемен улсад түгээмэл байдаг гэж үздэг. Шалтгаан нь олон янз, охиноо нөхөрт гаргаснаар тухайн гэр бүлийн тэжээх хүний тоо цөөрөхөөс гадна инж авах замаар ашиг олох зорилго ч байдаг. Дайнтай, мөргөлдөөнтэй бүс нутагт охидоо хү чирхийллээс хамгаалах нэг арга гэж бас үзэж эрт гэрлүүлдэг. Сургуулиас завсардсан охид эрт гэрлэх магадлал өндөр. Эрт гэрлүүлэхийг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх нэг сайн арга ч гэж үздэг. Охидыг бэлгийн харилцаанд орохоос нь өмнө “цэвэр ариун” байхад нь гэрлүүлэх зөв гэж үзэх нь ч бий. Охид “онгон” байх нь африк гэр бүлийн нэр хүндтэй холбоотой байдаг байна. Аль ч улсад хөдөө нутагт нь хот суурин газрыг бодвол охидыг эрт гэрлүүлэх нь илүү аж.