БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын арбитрчаар Монголын хуульчдын холбооны гишүүн, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын арбитрын арбитрч С.Уянгааг томилжээ. Тэрбээр Хятадын худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх ба шийдвэрлэх 60 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллагын хяналтын хорооны гишүүн, арбитрч бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн далайн болон төмөр замын, ложистик тээвэр, худалдааны маргааныг шийдвэрлэх БНХАУ-ын Олон улсын далайн хэргийн арбитрын комиссын арбитрчаар томилогдон ажиллаж байжээ. Тус улсад хууль эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бараа, бүтээгдэхүүнийг Хятадад сурталчлан таниулах, зах зээлд гаргах зорилготой “Монгол-Хятадын экспо” үйл ажиллагааг санаачлагч аж.
Ч.Болор