Монголын багаас волейбол, тэкболын тамирчид тэмцээнээ эхлүүллээ
Японд зохион байгуулж буй “Айчи-Нагоя 2026” Азийн XX удаагийн наадам багийн спортын төрлүүдээр үргэлжилж байна. Тус наадамд оролцох Монголын багаас волейбол, тэкболын тамирчид тэмцээний салхийг хагалав. Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ Серби улсын мэргэжилтэн Моро Браниславын удирдлагад С хэсэгт эхний тоглолтоо энэ сарын 16- нд Тайланд, 17-нд хоёр дахь тэмцээнээ Тайванийн багтай өрнүүлсэн бол сүүлийнхийг Киргизийн тамирчидтай өнөөдөр хийнэ.
2026-09-18
Монголын баг одоогоор 12 дугаар байрт жагсаж байна
Узбекистаны Самарканд хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад олон орны үзэгч анхаарал хандуулж байна. Ази, Европын шилдэг багуудын хөлөг дээрх тулаан ширүүхэн өрнөж, тэмцээн өндөрлөтөл өрсөлдөөнтэй болохыг эхний өдрийн өргүүд харуулав.
2026-09-17
Б.Даваадамдин, Б.Баярцэцэг нар “Отго харваа”-нд өнгөлжээ
Харваачид намар, өвлийн заагт тухайн жилийнхээ сур харвааны гадаах талбайн хамгийн сүүлийн томоохон сорилго тэмцээнээхийхийг “Отго харваа” хэмээн нэрлэдэг. Энэ сорилго нь харваачдынтухайнжилийнамжилтыг дүгнэж, ирэх жилийн өнгө, бэлтгэл сургуулилалтын түвшин, ур чадварыг тодорхойлдог ач холбогдолтой.
2026-09-16
Азийн наадмын тэмцээн сагсан бөмбөгийн тоглолтоор эхлэв
“Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадмын нээлтийн ёслол энэ сарын 19-нд болох ч спортын заримтөрлийн тэмцээн үүнээс өмнө эхлэх гэж байна. Тухайлбал, багийн спортоос сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн багийн тоглолт өчигдөр эхэлж, 20-ыг хүртэл үргэлжилнэ. Эмэгтэйчүүдийнх 17-26-ны хооронд болох юм.
2026-09-11
Шигшээ багийнхан хасагдах шатанд шалгарлаа
Малайзын Пахан мужийн Кутан Баранг хотод энэ сарын 11 хүртэл үргэлжлэх ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй таван тамирчин дасгалжуулагч Б.Билгүүний удирдлагад өрсөлдөж буй. Манайхан эрэгтэй ганцаарчилсан төрөлд Непал, Тайвань, эмэгтэйчүүдийнхэд Непал, БНСУ-ын тамирчинтай өрсөлдөж, хасагдах шатанд шалгарлаа.
2026-09-10
Хөл бөмбөгчид хэсгээ тэргүүлж, 2029 онд болох тэмцээнд оролцоно
Улаанбаатарт зохион байгуулсан хөл бөмбөгийн 20 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны I хэсгийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний эхний тоглолтод Монголын залуучуудын шигшээ Умард Марианы Арлуудын багийг 7:0-ээр илүүрхэн гурван оноо авч хошуучилж эхэлсэн.
2026-09-08
Ц.ХҮСЭЛБАЯР: Турникийн спорт богино хугацаанд хүний зургаа дахь мэдрэхүйг өндөр түвшинд хөгжүүлдэг
Сүүлийн үед залуус улсдаа хөгжүүлж буй спортын шинэ төрлүүдэд амжилт гаргах болсон. Тэднээс Монголын савлуурт дүүлэгчдийн холбоо (турник)-ны тамирчин, OУХМ Ц.Хүсэлбаяр турникээр цөөнгүй жил хичээллэж, олон улсын тэмцээнд цахиур хагалж буй. Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод өнгөрсөн сард зохион байгуулсан турникийн “Calsithenics world championship-2026” ДАШТ-д тэрбээр оролцохдоо чөлөөт үзүүлбэр (Freestyle)-ийн төрлийн хөнгөн жинд мөнгөн медаль хүртсэн юм.
2026-09-08
ДАШТ-ээс ганзага дүүрэн ирдэг бөх
Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргалыг хүүхэд байхад нагац ах нь чөлөөт бөхөөр хичээллэхийг зөвлөснөөр энэ спортод хөл тавьсан түүхтэй. Түүний эх орноо төлөөлж хилийн дээс алхсан хоёр дахь орон нь Норвег. Тэрбээр Осло хотод 2021 онд зохион байгуулсан насанд хүрэгчдийн ДАШТ-ий хөнгөн жинд 20 настайдаа хүрэл медаль зүүсэн Монголын анхны тамирчин. Дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа дэлхийн дэвжээг чимж, олны анхаарлыг татсан бахдам амжилт мөн түүнийх.
2026-09-04
Манай тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлсээр байна
Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод тав дахь өдрөө үргэлжилж буй дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд Монголын тамирчид амжилт гаргасаар байна. Үндэсний бөхийн барилдааны тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Д.Анарын амжилтыг буухиалж, Алыш буюу бүстэй бөхийн чөлөөт (фрийстайл) төрөлд өрсөлдсөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Н.Амгаланбаатар эхний тойрогт Бенин, дараагийнхад Недерланд, шөвгийн наймд Беларусын тамирчныг илүүрхсэн ч хагас шигшээд эзэн орны бөхөд ялагдаж хүрэл медаль хүртлээ.
2026-09-04
Олимпын дэвжээнд тулалдсан Монголын гурав дахь эмэгтэй боксчин
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин М.Энхжаргалыг дотоод, гадаадын тэмцээнд оролцож эхэлсэн цагаас нь спорт сонирхогчид мэддэг болсон. Тэрбээр Узбекистаны Ташкент хотод 2022 онд зохион байгуулсан Азийн АШТ-д түрүүлснийхээ дараа жил багийнхантайгаа Энэтхэг улсыг зорьж, сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэй чүүдийн ДАШТ-д өрсөлдсөн юм.
2026-09-01
Ц.Хүсэлбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод зохион байгуулсан турникийн “Calsithenics world championship -2026” (ДАШТ-) д 52 орны 214 тамирчин оролцож, ур чадвараа сорилоо. Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын савлуурт дүүлэгчдийн холбооны зургаан тамирчнаас Ц.Хүсэлбаяр чөлөөт үзүүлбэрийн (Freestyle) төрлийн хөнгөн жинд мөнгөн медаль хүртжээ.
2026-09-01
Б.Сэцэн, У.Номун нар Ази бүс нутгийн тэмцээнд аваргаллаа
Хонконгод 19 дэх удаагийн Ази бүс нутгийн кэндогийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг энэ сарын 28-30-нд зохион байгууллаа. “Лэй Юэ Мун” спорт цогцолборт болсон тус тэмцээнд Монголын кэндогийн холбооны тамирчид оролцож, ур чадвараа сорив. Охидоос 10-12 насныхны хүүхдийн ангилалд Б.Сэцэн аваргаар шалгарч, хөвгүүдээс Э.Содбилэг “Дайчин тамирчин” шагнал хүртэв.
2026-08-31
Б.БОЛДБААТАР: Дэлхийн медальтнаар тодорсон өдрөөс өөртөө тавих шаардлагаа өндөр болгосон
Монголын модон бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг, “Залуу од” клубийн тамирчин Б.Болдбаатар модон бөмбөгөөр олон жил тууштай хичээллэж, өдгөө дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан тоглогч болжээ. Тэрбээр 10 жилийн өмнө спортын талбарт хөл тавьж, амжилтаа хошой алтан медалиар эхлүүлсэн цагаас олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсоор буй.
2026-08-28
Манайхан “Хар цом 2026”-д аваргын төлөө тулалдана
БНСУ-ын холимог тулааны “Black com-bat” холбооноос зохион байгуулсан “Хар цом-2026” тэмцээнд долоон улсын шилдэг тамирчид oрсoлдсoнooс хагас шигшээд дoрвoн баг шалгарсныг бид өмнө нь мэдээлсэн.
2026-08-27
Монголчууд ДАШТ-үүдэд медаль “түүж” байна
Сонирхуулахад, Эквадор улсын Гуаякиль хотод дээрх тэмцээнтэй давхцаж болсон жүдо бөхийн өсвөр үеийнхийн ДАШТ-д хөвгүүдээс 60 кг-д “Гүрү дожо” клубийн тамирчин Ж.Энхтөр хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдын шагналын салхийг хагалав.
2026-08-25
Тулааны дэвжээнд “шонхор”-уудыг бэлтгэсэн дасгалжуулагч
Олон улсын таеквондогоор хичээллэж, амжилт гаргасан орон нутгийн шилдэг тамирчдын нэг нь Гавьяат дасгалжуулагч С.Будхүү. Эл спорттой олон жил үнэнч нөхөрлөсөн түүнд тив, дэлхийн тэмцээнээс эх орондоо аваргын цом, медальтай ирсэн бахархам түүх бий.
2026-08-24
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар Азийн тэмцээнд мөнгөн медаль хүртэв
Энэтхэгийн Дехрадун хотод зохион байгуулж буй “Азийн нээлттэй шорт трек, тэшүүрийн цом-2026” аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад Монголын 11 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн долоон насны ангилалд 14 улсын 272 тамирчинтай өрсөлдөж байна.
2026-08-21
Азийн наадмын тэмцээний салхийг багийн спортынхон хагалах нь
Японд ирэх сарын 19нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах “Айчи Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд галт бамбар асаах ёслол уржигдар боллоо. Бамбарыг тус улсын алдарт тамирчин, ойрын зайн гүйгч Кирю Ёшихидэ цэнгэлдэх хүрээлэнд байрлах, тэртээ 1958 оны Токиогийн Азийн наадамд ашигласан түүхт зуухнаас асааж, олимпын аварга, нэрт дүүгүүр шидэгч Мурофуши Кожид дамжуулан дэнлүүнд шилжүүлсэн бөгөөд тус хотын за хи рагч Коикэ Юрико, Айчи мужийн захирагч Охмура Хидэакид албан ёсоор хүлээлгэн өгөв.
2026-08-20
Г.Цагаандархи, З.Чингис нар “Дэлхийн цом”-ын аваргаар шалгарав
Өмнөд хөршийн Шаньдун мужид болсон даамын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах “Xintai cup” тэмцээнд манай улсын баг таван насны ангилалд оролцож, 165 тамирчинтай оюунаа сорив. Тэднээс “Ирээдүй Монголын даамын академи”, “Гүүдсек” үнэт цаасны компанийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Цацрал мөнгөн медаль хүртлээ.
2026-08-18