Хонконгод 19 дэх удаагийн Ази бүс нутгийн кэндогийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг энэ сарын 28-30-нд зохион байгууллаа. “Лэй Юэ Мун” спорт цогцолборт болсон тус тэмцээнд Монголын кэндогийн холбооны тамирчид оролцож, ур чадвараа сорив. Охидоос 10-12 насныхны хүүхдийн ангилалд Б.Сэцэн аваргаар шалгарч, хөвгүүдээс Э.Содбилэг “Дайчин тамирчин” шагнал хүртэв. Түүнчлэн 13-17 насны өсвөр үеийнхний ангилалд эмэгтэй чүүдээс У.Номун алт, эрэгтэйчүүдээс А.Түвшинжаргал, Э.Өсөх-Ирээдүй нар хүрэл медалийн эзэн болсон юм. Тэднээс Б.Тэнүүн, Л.Хантөгөлдөр нар мөн “Дайчин тамирчин”аар тодорчээ. Энэ удаа “Шинки” клубийнхнээс А.Түвшинжаргал нь дээрх тэмцээний эхний өдөр дангийн шалгалт амжилттай өгч, тэнцсэнээр II дан зэрэгтэй боллоо. Үүнээс өмнө Монголын баг Японы Токио хотыг өнгөрсөн зургаадугаар сард зорьж, Ази Номхон Далайн орнуудын кэндогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд өрсөлдсөнөөс Э.Билгүүн, М.Анударь нар гурваас доош дангийн төрөлд “Дайчин тамирчин” шагнал гардаж байв.