Харваачид намар, өвлийн заагт тухайн жилийнхээ сур харвааны гадаах талбайн хамгийн сүүлийн томоохон сорилго тэмцээнээхийхийг “Отго харваа” хэмээн нэрлэдэг. Энэ сорилго нь харваачдын тухайн жилийн амжилтыг дүгнэж, ирэх жилийн өнгө, бэлтгэл сургуулилалтын түвшин, ур чадварыг тодорхойлдог ач холбогдолтой. Монголын үндэсний харваачдын холбооноос зохион байгуулсан эл уламжлалт тэмцээнд 716 харваач цэц сорив. Эрэгтэйчүүдээс Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, аймгийн мэргэн Б.Даваадамдин 39 оноогоор түрүүлж, Дундговийн Луус сумын харьяат, “Онч мэргэн” багийн харваач Б.Отгонхүү, Хөвсгөлийн Шинэ-Идэр сумын харьяат “Цэц чандмань”-ийн харваач Б.Лутсайхан нар 37 оноогоорудаах байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Дайчин вангийн мэргэн” багийн харваач Б.Баярцэцэг мөн 39 оноогоор тэргүүлэн алт, Сүхбаатарын Баяндэлгэр сумын харьяат Монгол Улсын мэргэн Л.Одсайхан 38 оноогоор мөнгө, Өмнөговийн Ханхонхор сумын харьяат, “Ёл” багийн О.Чинзүрх 37 оноогоор хүрэл медаль хүртсэн юм.