Японд зохион байгуулж буй “Айчи-Нагоя 2026” Азийн XX удаагийн наадам багийн спортын төрлүүдээр үргэлжилж байна. Тус наадамд оролцох Монголын багаас волейбол, тэкболын тамирчид тэмцээний салхийг хагалав. Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ Серби улсын мэргэжилтэн Моро Браниславын удирдлагад С хэсэгт эхний тоглолтоо энэ сарын 16- нд Тайланд, 17-нд хоёр дахь тэмцээнээ Тайванийн багтай өрнүүлсэн бол сүүлийнхийг Киргизийн тамирчидтай өнөөдөр хийнэ. Түүнчлэн тэкболын шигшээ багийнхан Азийн наадамд анх удаа ур чадвараа сорьж байна. Эрэгтэйчүүдээс Г.Чингүүн, эмэгтэйчүүдээс Н.Цэцэнбэр ганцаарчилсан болон хосын төрөлд хэсгийн тоглолтоо эхлүүлжээ. Тэгвэл дээрх наадмын нээлтийн ёслолын дараах (есдүгээр сарын 20) орчин үеийн таван төрөлтийн тэмцээнд А.Билэгт оролцоно. Тэрбээр Японд өнгөрсөн жил болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр 1343 оноо авч, 33 дугаар байрт шалгарснаар Азийн наадамд өрсөлдөх эрх гардсан билээ.