Өмнөд хөршийн Шаньдун мужид болсон даамын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах “Xintai cup” тэмцээнд манай улсын баг таван насны ангилалд оролцож, 165 тамирчинтай оюунаа сорив. Тэднээс “Ирээдүй Монголын даамын академи”, “Гүүдсек” үнэт цаасны компанийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Цацрал мөнгөн медаль хүртлээ. Түүнээс өмнө “Алтан хүү” клубийн тамирчдаас Э.Хүслэн 2023 онд хүрэл медаль анх удаа гардаж байв.
Тэгвэл охидын 13 хүртэлх насныхны ангилалд Дэлхийн даамын холбооны дэд мастер Г.Цагаандархи түрүүлж, спортын дэд мастер Б.Оюун-Үжин дэд байрт шалгарсан юм. Хөвгүүдээс тус ангилалд З.Чингис алт, Дэлхийн даамын холбооны дэд мастер Э.Арвин-Эрдэнэ мөнгөн медальтай өндөрлүүллээ.