Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Бат-Ундрах

Улаан тарианы үе эргэн ирлээ

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
Өчигдөр 13 цаг 00 мин

Төрөх эмнэлэгт “түгжигдсэн” эрх

Кумба Ндиайе энэ бүхний эцэст хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд, ялангуяа эхчүүдийн эрхийг хамгаалах, тэдний төлөө дуу хоолойгоо хүргэхээр шийдэж, өнгөрсөн хугацаанд идэвхтэй тэмцэж ирснээрээ бэлгэ тэмдэг болжээ.
Өчигдөр 12 цаг 00 мин

 Хөхний хорт хавдрыг тоолох бус, бууруулах хэрэгтэй байна

Эмэгтэй та нөхөн үржихүйн эрхтэн болох хөхөө тогтмол шалгаж, хэрэв ямар нэгэн зүйл тэмтрэгдвэл, зангилаа үүсэж, хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдвөл, арьс хонхойж, толгой нь дотогш татагдах, хэвийн бус шүүрэл, ялгадас гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. Магадгүй эдгээр нь хөхний хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй юм.
2026-10-19

Төрөх эмнэлэгт “түгжигдсэн” эрх

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэйг төрөх эмнэлэгт очиход дохионы хэлний хэлмэрчгүй, эрсдэлээс сэргийлэх нэрийн дор жамаараа амаржих боломжтой байхад саналыг нь ч сонсохгүйгээр шууд кесарево хагалгаанд оруулсан талаар нэгэн ээж бидэнд хэлэв. Ойлголцоход хүндрэлтэй байсан тул эмч, сувилагч нар түүний биеийн байдлыг бодитоор үнэлж чадаагүй аж.
2026-10-14

 “Хангарди”-ийн цонхоор хотынхны амьдрал сайхан харагдаж байна уу, Б.Пүрэвдагва дарга аа 

Хахир өвөл хаяанд ирж, нийслэлчүүд өнөөх л утаа, түгжрэл, ханиад, томуу, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдалтай нүүр тулах нь. Үүн дээр нэмээд эрчим хүч, түлш, шатахууны хомсдол ч биднийг отож байна. Өвлийн өвөлд л нийслэлийн иргэд эдгээр зовлон зүдгүүрийг туулж, арайхийн онд орж байхад хотын дарга Б.Пүрэвдагва хаана юу хийж явна вэ.
2026-10-12

 Эмнэлгүүд халдварын голомт болсоор байна

Уушгины хатгалгаатай хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэхэд удалгүй л гүйлгэж, бөөлжөөд эхэлдэг. Гэдэс нь өвдөөд очиход орой нь, эсвэл маргаашнаас нь халуурч, ханиалгадаг дүр зураг нийслэлийн эмнэлгүүдэд түгээмэл.
2026-10-07

Тулгуур эрхтнийг “тушдаг” өвчин 

Цангах, ойр ойрхон шээх, ядрах, нүд бүрэлзэх, шалтгаангүй турах зэрэг шинж тэмдгийг хүмүүс өдөр тутмын ядаргаа, ажлын ачаалал, ус бага уусантай холбоотой гэж эндүүрэн, тоохгүй өнгөрүүлэх нь элбэг. Тэгвэл эдгээр шинж тэмдэг нь чихрийн шижин өвчний дохио байж болзошгүй. Ялангуяа II хэв шинжийн чихрийн шижингийн эхэн үед ямар ч зовуурь илрэхгүй байх нь элбэг.
2026-09-30

Эх хэлээ уландаа гишгэсэн элит боловсрол 

Хаяа дэрлэх шахам үүдээ нээх болсон хувийн сургуулиуд хуулиас дээгүүр алхаж, дураараа дургих нь хэрээс хэтрэв. Улс дотор улс, хот дотор хот байгуулж тоглох энүүхэнд болсон тэд төрөлх монгол хэлээрээ ч сургалт явуулахаа байж, хоорондоо хэзээ ч ойлголцохгүй, огтлолцохгүй бүхэл бүтэн үе өндийлгөж байна. Энд гадаад хэл сурах, сургах тухай, түүний ач холбогдлын талаар хөндөх гэсэнгүй.
2026-09-28

18 тэрбум төгрөг “залгисан” ЭМДЕГ-ынхан хариуцлагаас мултрах учиргүй 

Сүүлийн үед эрх баригчид эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас ижил эх үүсвэрийн буюу нэг үйлдвэрээс чанартай эм хямд үнээр худалдан авч, ард иргэдээ “халамжлах” нэрээр даатгалын хэдэн арван тэрбум төгрөгөөр “тоглодог” болов. Үүний нэг тод жишээ нь “Новартис аксесс” хөтөлбөр юм.
2026-09-18

Лифтчний ажлыг жижүүр, үйлчлэгч нар л хийж байна 

Улсын нийслэл Улаанбаатар өдөр ирэх тусам өндөр барилга, орон сууцын хо­роолол, хотхоноор хүрээгээ тэлсээр байна. Гэвч ба­рилга, байгууламж эрчимтэй нэмэгдэхийн хэрээр түүний “зүрх” нь болсон цахилгаан шатны зас­вар, үйлчилгээ, аюулгүй ажиллагааг хариуцах хүний нөөц хомсдож, лифтчин гэх мэргэжил үндсэндээ үгүй болоод уджээ.
2026-09-14

Төрийн албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг ганц хуудас цаасаар тодорхойлохгүй 

Манай улсад төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэнээс шаардах баримт бичгийн нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт юм. Түүний хүчинтэй хугацааг саяхан сунгасан явдал нь өнгөц харвал техникийн шинжтэй шинэчлэл мэт. Гэвч энэхүү жижиг өөрчлөлт нь төрийн албанд хүнийг хэрхэн сонгодог, албан хаагчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг ажилд орсноос нь хойш ямар шалгуураар хянадаг, хамгийн гол нь эрх мэдэлтэй, хүч хэрэглэх боломжтой албан тушаалтны зан үйлийн эрсдэлийг илрүүлдэг, эсэх нь илүү том асуудал дагуулаад буй юм. 
2026-09-09

Хуучин байшин будахыг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт гэхгүй 

Бид хэзээ нэг хүүхдэд зориулсан хоттой улс болох вэ. Хуучин байшин будаж засахыгаа эрх баригчид хүүхдийн төлөөх бүтээн байгуулалт гэж ойлгоод байх шиг. Эсвэл арга хэмжээ, уралдаан тэмцээн, баярын тоглолт зохион байгуулсныгаа тэдний төлөө ажиллаж байна гэж эндүүрдэг. Өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд буюу Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр “Нэг ээлждээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дөрвөн улирлын зуслангаар Хотын дарга Б.Пүрэвдагва багачуудад бэлэг барилаа” гэж бараг бүх хэвлэлээр “сэвүүлсэн”. Ашиг­лалтад оруулчхаад баярынх нь өдрөөр хүлээлгэн өгч байна уу гэтэл пиардсан даа.
2026-09-08

“Сайн хүн”-ий дүрд тоглож ханасан бол салбараа өндийлгөнө үү, Э.Батшугар сайд аа

Манай улсад системийн болон бодлогын залгамж чанар, халаа хамгийн багатай салбаруудын нэг нь эрүүл мэнд. Эл салбарыг толгойлж асан үе үеийн сайд нар эмийн үнэтэй “дайтаж”, эмнэлгийн тууз хайчилж, цахим шилжилт ярьсаар албан тушаалаасаа буудаг жишиг тогтоосон. Тэд бүгдээрээ л өвчлөлийг бууруулна, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна, дараалал чирэгдлийг арилгана, даатгалын санхүүжилтийг нэмнэ, эмч нарын цалинг өсгөнө гэж амладаг ч ачир дээрээ юу ч өөрчлөлгүй явцгаадаг.
2026-08-20

Монголын сэтгүүл зүйг хандивынх болтол нь “булшилж” байна

Монголын сэтгүүл зүй зүг чигээ нэгэнт алджээ. Яг л замаараа явж байснаа хааяа хажуу тийшээ халтирчихдаг хуучин галт тэргийг санагдуулам. Шугамд нь буцаагаад оруулчих завсарчин ч үгүй, хаашаа явж байгаагаа ч мэдэхээ байчихсан машинист лугаа болсон мэт. Сэтгүүлчид чухам ямар ажил хийдэг юм бэ гэх энгийн асуултад ч хариулахад бэрх болов.
2026-08-18

Монголчуудын сэтгэлийн боловсрол “ширгэж” байна

Монгол хүний мөс чанар, нэгнээ гэсэн нинжин сэтгэл цаг хугацаа өнгөрөх тусам биднээс алсарсаар, нийгэм хүн дүрст араатнууд, хүйтэн чулуун зүрхтнүүдээр дүүрч байх шиг. Энэ нь зөвхөн хувь хүний асуудал бус, бидний нийтийн харилцаа, зөвшөөрч буй зан үйлийн талаарх болон давж болох, болохгүй хил хязгаарын тухай ойлголт юм. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хэн нэгний гадаад төрх, гэр бүл, амьдралын нөхцөл, эмзэг байдлыг нь дур зоргоороо шоолж доромжлон, түүнийгээ үзвэр, контент болгон ашиглах явдал хавтгайраад байна.
2026-08-10

Боловсролын чанар уруудах бүрд босгоо намсгасаар л байх уу

Боловсролын чанар уруудах бүрд босгоо намсгасаар л байх уу
2026-08-06

Төр тэтгэвэр бага тогтоох далд бодлого явуулж байна

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн сарын 2-нд УИХ баталсан билээ. Засгийн газар “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд энэхүү хуулийн өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Баталсных нь дараа тэд уг багц хуулийн шинэчлэлийг “Нийгмийн даатгалын тогтолцооны томоохон реформ”, “Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх бодлого” “Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжсэн түүхэн алхам” хэмээн амбицтай тодорхойлов.
2026-08-04

Хүүхдийн шилмэл 100 дууны жагсаалтад “Би хэлнэ” багтлаа

Хүүхдийн шилмэл 100 дууны жагсаалтад “Би хэлнэ” багтлаа
2026-07-31

Ганга нуурын элсний нүүдлийг зогсоох туршилт амжилттай болжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших биологийн төрөл, зүйлийн хувьд өвөрмөц ор¬чинтой, нүүдлийн шувуудын өлгий, коридор болсон Ганга нуурын нийт усны 90 хувь нь одоогоос 10-аад жилийн өмнө ширгэж, устах аюулд ороод байв.
2026-07-31

Богд ууланд хууль бусаар газар ашигласан 275 иргэн, хуулийн этгээдийн гэрчилгээг хүчингүй болгох нь

гэрчилгээ эзэмшигчид газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй байжээ. Иймд дээрх хууль тогтоом¬жийг зөрчсөн нийт 275 хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоо мэдэгдэв. Газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4.2 дахь заалтад үндэслэн хариу тайлбараа албан бичгээр болон цахимаар ирэх сарын 25- ны дотор Хамгаалалтын захиргаанд ирүүлэхийг эзэмшигчдэд мэдэгдсэн байна.
2026-07-29