Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Болортуяа

Цалин нэмээд ч “цааш нь хийх” мөнгө үлдэх үү

Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаанд оролцсон 5000 иргэний 79 хувь нь өр зээлтэй, 50.3 хувь нь хадгаламжгүй хэмээсэн нь бидний санхүүгийн өнөөгийн байдлыг тодорхойлох мэт. Өнгөрсөн онд гэхэд л давхардсан тоогоор 2.4 сая хүн аппликэйшний зээл авчээ. Энэ нь нэг иргэн дунджаар 757 мянган төгрөгийн өртэй гэсэн үг.
Өчигдөр 10 цаг 00 мин

Нөмрөгийн сүйрэл буюу нүднээс далд юу болж өнгөрөв

Буга, хандгай нутагладаг Нөмрөгийн дархан цаазат газар найм дахь өдрөө шатаж байна. Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд дэгдсэн түймрийг өчигдөр 14.00 цагийн байдлаар бүрэн унтрааж хүчрээгүй байгааг онцгой байдлын байгууллагынхан хэллээ.
2026-10-16

П.Наранбаяр, Л.Энх-Амгалан нарын хийрхэл боловсролын салбарт балаг тарьж эхлэв үү

Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улс багшлах хүчний дутагдалд орлоо, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 1280, орон нутагт 29 мэргэжлийн 723 багш дутагдсан хэмээн тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байв. Ийн боловсон хүчний эрэлд гарч, багш мэргэжлээр суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх мэргэн санааг Засгийн газар “олж”, 2024-2025 оны хичээлийн жилээс МУБИС болон багш мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуульд үнэгүй сургаж эхэлсэн юм.
2026-10-13

Хариуцсан яам нь харж суусаар иргэнээ эндэхэд хүргэлээ

Баавгай суурьшлын бүсэд олноороо үзэгдэх боллоо, айлын гэр, хашаа, хороо эвдэж, сүйтгэв, мал сүрэг рүү халдлаа гэх мэдээлэл сүүлийн хэдэн сар үргэлжилсэн. Гэтэл Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), нийслэлийн Байгаль орчны газар зэрэг холбогдох байгууллагын хариуцсан эрх мэдэлтэн, албан тушаалтан, сайд, дарга нар нь хойрго хандаж, дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрэв.
2026-10-09

Ц.МӨНХ-ЭРДЭНЭ: Дэлгэц хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг ч аутизм үүсгэдэггүй

Манай улсад аутизмын хүрээний эмгэг (ASD)-тэй 3000 гаруй хүүхэд бий гэх албан бус тоо байдаг. Харин ДЭМБ 2022 оны дэлхийн тархалтын тооцоо (1:100)-той уялдуулж, Монголд 30-40 мянган хүн ийм эмгэгтэй байх магадлалтай гэж тооцсон. Дэлхий нийт аутизмын хүрээний эмгэгийг судлах, эмчлэхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж буй. 
2026-10-08

 ЭМДС-гийн өр улсын эмнэлгүүдэд шилжиж, бүсээ чангалахад хүргэв үү

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) өр төлбөргүй болсон хэмээн салбарын сайдаас нь эхлээд алга ташиж байтал энэ нь улсын томоохон эмнэлгүүдэд шилжиж, эцэстээ иргэдийн халаасыг тэмтрэхэд ойрхон болжээ. Тодруулбал, ЭМДЕГ-ын үлдэгдэл өр болох 198 тэрбум төгрөгийг өнгөрсөн зургаадугаар сард төлж барагдуулсан хэмээн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлж байв. Тэгвэл өр, авлагагүй байхын тулд ЭМДЕГ-ынхан тусламж, үйлчилгээний нэр, төрлийг цөөрүүлж, эмнэлэгт олгох санхүүжилтээ багасгасан.
2026-10-06

Багш нар намын хурал биш, номын дуу сонсох хэрэгтэй байна 

“Багш бусдаас онцлогтой, хүнийг хөг­жүүл­дэг мэргэжил. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүний хөг ­ жил тасралтгүй үргэлжилж буй энэ цаг үед багшийн заах арга барил, мэдлэг чадвар дагаад л шинэчлэгдэх ёстой. Мөн зүрх сэтгэл шаардсан ажил. Багшийн нэг буруу үг, үйлдэл олон хүүхдийн ирээдүйг өөрчилж мэдэх тул хариуцлагатай байх хэрэгтэй.
2026-09-30

Нууцлах эрх буюу нийтэд хүртээлгүй үнэн

Хүний нууц, эмзэг мэдээлэл манай улсад ямар ч хамгаалалтгүй, хүрэхэд л хагарах хөөсөн бөмбөлөг шиг болжээ. Угтаа хүний хувийн нууцыг хамгаалах, задруулахгүй байх хууль, эрх зүйн орчин манайд бий. Харамсалтай нь, хуулийг уландаа гишгэгчид цахим орчинд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Нэг л өглөө сэрэхэд таны хувийн нууц мэдээлэл олон нийтэд тарчихсан, бүр ор тас гүтгэсэн байж ч мэдэх нөхцөлд бид амьдарч байгаа нь гаслантай.
2026-09-24

Боловсролын яамныхны санаа нь зөв ч арга нь буруу байв уу 

Манай улсад 2022 онд ерөнхий боловсролын сургуулийн ахлах бүлэгт 113, дунд бүлэгт 251, бага бүлэгт 382 мянган хүүхэд суралцаж байв. Харин 2025 онд ахлах, дунд бүлгийнхний тоо 37- 39 мянга орчмоор нэмэгдсэн бол бага ангийнхан 378 408 буюу дөрвөн мянгаар буурчээ. Мөн өнгөрсөн онд нэгдүгээр ангид 80 мянга гаруй хүүхэд элссэн бол энэ хичээлийн жилд 73 мянган зургаан настан сургуулийн босго алхлаа.
2026-09-22

“Гарал үүсэл”-ээрээ гадуурхагдсан хүүхдүүд 

Би 6-15 насны дөр­вөн хүү­хэд­тэй. Э­нэ намар хамгийн ба­га минь нэг­дүгээр ан­гид элссэн. Хүүх­дүүдээ өндөр боловсролтой болгох нь нөхөр бид хоё­рын зо­рил­го. Зөв хүмүүжүүлж, Мон­голдоо хэрэгтэй мэргэжил эзэм­шүүлэх сэн гэж хү­сдэг. Тиймээс хүүхдээ най­ман настайд нь нэгдүгээр ангид оруу­лахыг зөв­шөө­рөхгүй. Үеийнхэн нь зургаан настайдаа сургуульд орж бай­хад малчны хүү­хэд яагаад хоёр жилээр хойш суу­на гэж. 
2026-09-18

Монголд хийж буй зүрх, судасны мэс заслын 40 орчим хувь нь хүүхдийнх байна 

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)- ийнхэн “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг энэ сарын 7-13-нд зохион байгуулсан билээ. Зүрхний төрөлхийн эмгэг, гажгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой энэхүү аянд 302 хүүхэд хамрагдсан байна. Тодруулбал, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдсан эдгээр хүүхдийн 142 нь зүрхний эмчийн байнгын хяналтад байх шаардлагатайг илрүүлж, тусламж үзүүлжээ. Харин УГТЭ-ийн зүрхний мэс заслын эмч нар дөрвөн хүүхдэд нэн яаралтай хагалгаа хийж, амийг нь аварсан байна.
2026-09-17

Сурах “зам” нь бартаатай ч хичээж буй монгол сурагчид 

“Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Амжилт гаргахын тулд эцэг, эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй” хэмээх зөвлөмжийг Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу “ПИСА2025” бидэнд өгөв. Анхаарал татсан өөр нэг зүйл нь нийгэм, эдийн засгийн доод бүлгийн суралцагчдын 13 хувь нь байгалийн ухааны гүйцэтгэлийн хамгийн дээд түвшинд үнэлэгдсэн явдал.
2026-09-15

Эрчүүд ч илчлэх эрхтэй

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн нийгэмд адлагдсан эрэгтэйчүүд өөрсдөө хо­хирогч байсан тухайгаа ярьж, ил гарч ирэх бол­лоо. Нэгэн дуучин залууг үсдэж буй эмэгтэйн бич­лэг цахим орчинд олон нийтийг талцуулсан юм. Хэрэв хүний биед гэмтэл учруулсан бол хууль хяналтын байгууллагынхан тогтоох биз.
2026-09-11

“Хулхи” хувийн сургуулиуд хүүхэд хохироосоор л байг уу 

Борооны дараахмөөгшиг олширсон хувийн сургуулиуд эхнээсэээ тараа таниулж, үүдээ барихдаа туллаа. Хичээлийн шинэ жил эхэлчхээд бай­хад сурагчдаа хүлээж авах нь бүү хэл, шүүхийн бай­гууллагаар асуудлаа шийдүүлэхдээ тулчихсан нь ч байх юм. Тодруулбал, “Монтэ Роза” сургууль “На­ран трейд” ХХК-тай шүүхийн маргаан үүсгэсний улмаас 600 хүүхдийн эрхийг зөрчив.
2026-09-04

Есдүгээр сарын 1 бол ердийн л нэг өдөр 

Есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр хэмээх бичигдээгүй хуулийг монголчууд хэзээнээс ч юм дагаж мөрдсөөр ирсэн. Угтаа бол ердийн л нэг өдөр билээ. Гэтэл бид хичээлийн шинэ жилийн эхний өдрийг баяр ёслол, сургууль, цэцэрлэгийн захирал, багш нарт тал засах, эсвэл дутуугийн мэдрэмжээ дүүргэх, бүр бэл бэлчингээ гайхуулах хэлбэр төдий тэмдэглэсээр өдий хүрэв.
2026-08-28

 “Оролдлого сайт оройд нь

“Амьдралд минь олон саад, бэрхшээл тулгардаг ч би алзахгүй даваад л гардаг. Нэр минь хүртэл дав, дараа нь жарга гэсэн утгатай мэт санагддаг” хэмээн нэхмэлч Д.Даваажаргал ярьсан юм. Тэрбээр Төв аймгийн Цээл сумд 1981 онд төржээ. Арван хүүхэдтэй айлын отгон охин. Олуулаа байхын жаргал хийгээд олзны бага амттай гэдгийг багаасаа л мэдэрч өссөн гэнэ. Өдгөө гурван эгч, ганц ахтайгаа үлдсэн ч 90 нас дөхөж яваа ээж нь түүний хамгийн сайн найз, бас хамтрагч нь болжээ.
2026-08-26

Стандартаас хэтийдсэн хар тугалганд хордсоор байг уу 

Манай улсад хар тугалганы өндөр агууламжтай будаг хаа сайгүй худалдаж буйг 10-аад жилийн өмнө тогтоогоод, анхаарах зөвлөмж хүртэл боловсруулсан. “Зориг сан”-гаас 2017 онд “100 айл” барилгын материалын төвөөс ахуйн хэрэглээний 56 лааз будаг худалдан авч, түүнийг шинжлүүлэхэд 70 хувь нь хар тугалганы агууламжтай гарсан юм.
2026-08-21

Б.УРАНЦАЦРАЛ: Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн 81 хувь нь ахуйн хүрээнд гарсан байна

Дэлхийн дахинд 100 мянган хүн тутмын 17 нь зам, тээврийн ослоор нас бардаг бол Монгол Улсад 21 хүн амиа алдаж байгаа нь өндөр үзүүлэлт болохыг мэргэжилтнүүд анхааруулах болсон. Сүүлийн таван жилд зам, тээврийн ослоор 2738 хүн эндсэний 312 нь хүүхэд гэсэн албан мэдээлэл бий.
2026-08-17

“Нөөц амь” буюу үүдэл эсийн эмчилгээ 

Хүн төрөлхтний анагаах ухааны хөгжлийн оргил үе нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байсан бол XXI зууны эрүүл мэндийн сал­барын гайхамшиг нь үүдэл эсийн эмчилгээ болжээ. Үүдэл эсийн судалгаа, туршилтыг дэл­хийн олон ул­сад хийж буй ч энэ нь ту­хайн орны хөг­жил, эдийн засгийн чадамжаас ихээ­хэн шалт­гаалдаг.
2026-08-13

Эвдэрхий замаар түрээ барьж, иргэдийнхээ халаасыг тэмтэрч эхэллээ

Уяанаасаа алдуурсан мэт л нийслэлчүүд зуны гурван сар уул, ус бараадан хөдөө амарцгаадаг билээ. Олон нийтийн анхаарал суларсан, аялал зугаалгын энэ үеэр төрийн өндөр дээд албан тушаалтнууд ханцуй дотроо наймаалцаж, иргэдийнхээ халаасыг тэмтрэх ажиллагааг эрчимжүүлдэг бичигдээгүй хууль манай улсад л үйлчилдэг. Үүний нэг нь олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлсэн явдал. Ахиад л татварын дарамт, иргэдийн нуруун дээр ачаа ирэх нь тэр. Чухам юу болоод өнгөрснийг эргэн сануулъя.
2026-08-07