Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 7.9 хувиар өссөн гэж ҮСХ-оос мэдээллээ.
Тодруулбал, өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өслөө.
Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.