Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг манай улс 68 дэх жилдээ тэмдэглэж байна.
1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол улс 1952 оноос эхлэн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Үндэсний статистикийн хорооноос нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Судалгаанд, Монгол Улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1.2 сая нь хүүхдүүд. Тэдний 597.5 мянга нь хүү, 570.2 мянга нь охин юм байна. Улсын хэмжээнд 2019 онд 79.5 мянган хүүхэд мэндэлсэн бөгөөд нийт хүүхдийн 94 хувь нь 2.5-4.5 кг жинтэй мэндэлжээ.