Улаанбаатар хотын хөгжмийн соёлыг сурталчилна
Улаанбаатар хотын соёл, түүх, хөгжим, залуучуудын амьдрал зэргийг уран бүтээлч байдлаар олонд танилцуулах зорилготой “Cipytop-2024” фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Жил бүрийн наймдугаар сард уг фестивалийг уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй бөгөөд энэ удаагийнх нь ирэх 10, 11-нд болох аж. Уг арга хэмжээнд залуу уран бүтээлчид оролцох гэнэ.
2024-08-06
All in HIT-Хайрын үдэш
“Энэ хайр байж”, “Хайрлах хүсэл”, “Мөсөн хайр”, “Өнчин” зэрэг уран бүтээлээр охид, залуусыг байлдан дагуулж, Ub palace-ийн задгай талбайг дүүргэж байсан хайрын дууны эзэд болох Munkhiin rap, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болно.
2024-08-05
Бидний залуу насыг хөглөсөн хит дуунууд
Г.Чинзориг хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэтэй хамт машиндаа явж байхдаа янз янзын ая сонсож, амандаа аялж явахдаа дахилтаа зохиосон гэдэг. Ийнхүү өөрсдийнхөө хайр дурлалын тухай ярилцаж байгаад дууны шүлгээ бичиж байжээ.
2024-07-31
“Харанга” хамтлаг 35 жилийн ойн наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээ зарлав
Төрийн шагналт “Харанга” хамтлагийнхан “Амьдрал 35” гэх амьд хөгжмийн наадмаа ирэх сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулна. Тус хамтлагийн 35 жилийн ойг угтсан энэхүү амьд хөгжмийн наадам нь есөн цагийн турш үргэлжлэх бөгөөд Монголын рок попын шилдгүүдийг нэг дор цуглуулах гэнэ. “Амьдрал 35” наадмын тасалбарыг худалдаанд гаргаад буй бөгөөд 79-129 мянган төгрөгөөр борлуулж байна.
2024-07-31
“Playtime 2024” өндөрлөв
“Playtime 2024”-ийг “Earth, music, art, love” уриан дор өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. 22 дахь удаагийн эл наадмын байршлыг өнөө жил сэлгэж Налайх дүүрэгт болгов. Өнгөрсөн жил үер усны аюулаас үүдэн уг наадмыг нэг хоногийн өмнө дуусгасан. Тиймээс энэ жил байршлаа сэлгэж үерийн эрсдэлгүй бүсэд хийжээ. Дөрөв хоногийн турш үргэлжилсэн эл наадамд нийт 2000 орчим жуулчин, 250 гаруй хамтлаг, уран бүтээлч оролцсон гэнэ.
2024-07-08
“The night with us” тоглолт ирэх сарын 10-нд болно
“The night with us” тоглолт ирэх сарын 10- нд болно. Эл тоглолтыг“The night” продакшны таван жилийн ойг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж буй. “Niciton”, “Camerton”, “Гурван охин”, “Номин талст” хамтлагийнхан эл тоглолтод оролцох аж. Тоглолтын ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллах бөгөөд энтертайнмент шоуг үзэгчдэд толилуулах гэнэ. Хамтлагууд өөрсдийн хит уран бүтээлийг сонордуулах юм байна.
2024-07-05
"The Hu" энэ сарын 10-нд задгай талбайд тоглоно
"The Hu" хамтлаг бие даасан задгай талбайн анхны шоугаа эх орондоо долдугаар сарын 10-нд хийхээр болжээ. 2016 онд анх "The Hu" хамтлаг байгуулж, 2018 онд "Yu ve", "Chonon svld" зэрэг дуугаа цацаж байсан бол өдгөө тэд дэлхийд танигдсан. 2019 оны тавдугаар сард тус хамтлаг эх нутагтаа дэлхийн аялан тоглолтынхоо өмнө анхны тоглолтоо хийж байсан.
2024-06-27
“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийх нь
“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг ирэх сарын 10- нд анхны бүрэн хэмжээний тоглолтоо үзэгчдэд хүргэх нь. Энэхүү тоглолтын ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, найруулагчаар Б.Анар ажиллах юм байна. Тэд Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолт зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй гэнэ.
2024-06-25
Хэзээ, хаана болох нь тодорхойгүй тоглолт
Реппер Big Gee бие даасан дөрөв дэх тоглолтоо хийхээр зарлаад байна. “The legacy” нэртэй уг тоглолт хэзээ, хаана, хэдэн цагт болох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, товоо зарлаагүй ч тоглолтынхоо тасалбарыг хэдийн борлуулж эхлээд байгаа юм. “Тоглолт хэзээ, хаана болох нь тодорхойгүй ч түүнээс үл хамааран заавал зорин ирэх үнэнч дэмжигчдэдээ зориулсан хамгийн эхний, хамгийн хямд, цөөн тоогоор худалдах тасалбар юм” гэж уран бүтээлч тодотгожээ. Тасалбарынх нь үнэ 80 мянган төгрөг бөгөөд энэ сарыг дуустал борлуулах гэнэ.
2024-06-07
Гудамжны бүжгийн аваргаар “Citara” багийнхан тодорлоо
“Thanks man” ТББ-ын дэргэдэх “Thanks student” клубээс зохион байгуулсан гудамжны, хамтлаг бүжгийн аварга шалгаруулах “Hype off” тэмцээний шилдгүүдийг өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд тодрууллаа. Тусгаар тогтнолын ордны байр энэ өдөр үүднээсээ эхлээд л өнгө өнгийн, гял цал хувцсаар жигдэрсэн залуусаар дүүрсэн байв. Бүгд л 14.00 цаг болж тэмцээн эхлэхийг тэсэн ядан хүлээнэ.
2024-05-06
Урлагийнхан шинэ бүтээл бус, Тоглолт хийхийг илүүд үзэж байна
Урлагийнхан, тэр дундаа рок попынхон шинэ уран бүтээл гаргахын оронд жил дараалан тоглолт хийхийг илүүд үздэг болжээ. Нам жим, чимээ аниргүй байсан уран бүтээлчид гэнэт л тоглолт хийнэ хэмээн ил гардаг жишиг ч тогтов. Түүнчлэн тоглолтын хугацаа нь дөхөх үед гэнэт л шинэхэн уран бүтээлүүдээрээ “бөмбөгдөх” нь ч бий
2024-04-24
“A Sound”, “The Lemons” хамтлагийнхан ирэх сарын 15-нд тоглоно
Мөн “Хар тас” хамтлагийнхан “Бүрхэг тэнгэр бид сэрэх цаг болсон” тоглолтоо ирэх сарын 1-нд хийх аж. Түүнчлэн “Инээмсэглэл” хамтлагийнхан 45 жилийн ойд зориулсан VIP тоглолтоороо энэ сарын 12-нд үзэгчдийн сонорыг мялаах нь. Сэтгэлд дотно, хэзээ ч мартагдашгүй хит дуунууд эгшиглэх уг тоглолтоо өндөр зэрэглэлийн зохион байгуулалттайгаар хийхээр бэлтгэл ажлаа хангаж буй гэнэ.
2024-04-08
“Б.Чинбат гэж хүнд хараалгуулж, маш их дарамт дунд байсан”
Надад санал тавьсан олон уран бүтээлч, продакшнтай хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй, хааж боодог байлаа. Хоёр ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулаад орхиж явсан. Би тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв. Хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л оршиж байхдаа ч Б.Чинбат гэж хүнд хараалгуулж, маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий. Эцэст нь иргэн Б.Чинбат нь миний биед халдаж, зодсоноор цаашдын ажил эцэслэгдсэн.
2024-04-08
Д.Жаргалсайхан: Ёстой жинхэнэ хайр гэхээс өөрийг хэлэх аргагүй
Бусдад үйлчилж сурна гэдэг, ялангуяа гаднын хүндтэй зочдын эрүүл мэндийн асуудлыг урьдчилан судалж, гол анхаарлаа тавьж үйлчилнэ гэдэг асар том соёл, хүн ёсны сэтгэл, өндрөөс өндөр хариуцлага гэдгийг манайхан дараа нь л ойлгосон доо, хөөрхий. ©Чингис Жагаа
2024-03-25