Хоёр настай хүүгийн цогцсыг олжээ
Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийг ажиллагаа үргэлжилж байна. Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын мэргэжлийн анги, төрийн албан хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүхэд алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газарт зохион байгуулж байна.
2025-09-25
Алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрч болзошгүй гэв
Германы Франкфурт хотод төвтэй үндэстэн дамнасан Deutsche банк 2026 онд алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрнэ хэмээн таамаглалаа өсгөжээ. Тус банк алтны үнэ цаашид ийнхүү өсөх шалтгааныг төв банкуудын тасралтгүй эрэлт болон ам.долларын ханшийн сулрал, мөн Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлав.
2025-09-19
“Урсгал зардлыг 24 хувиас хэтрүүлж болохгүй”
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөл¬лийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Данхар бүтцийг цөөлж, төр бүсээ чангалж буйг Ерөнхий сайд байнга сануулж байгаа. Гэвч ирэх онд түүний төсөв 1.5 тэрбумаар нэмэгдсэнийг гишүүн Г.Очирбат шүүмжлэв.
2025-09-18
“Оюут” зэсийн ордыг нээв
Орхон болон Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх эрхийг Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2022 онд олгож, “Оюут”-ын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг 2023 онд эхлүүлж байв. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Оюут” зэсийн ордыг өчигдөр нээлээ.
2025-09-08
ХААН Банк програм хангамжийн чанарын шинжилгээний төлөвшлийн үнэлгээний TMMi-н шалгуурыг хангалаа
ХААН Банк харилцагчийн үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, технологи, хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын чиглэлд тогтмол шинэчлэл, сайжруулалт хийснээр илүү чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд чанарын инженерчлэлийн соёлыг төлөвшүүлж Програм хангамжийн чанарын шинжилгээний үйл ажиллагаандаа "TMMi (Test Maturity Model Integration)" олон улсын загварыг чиглэл болгон тогтмол сайжруулалтыг хийснээр "TMMi Defined" үнэлгээний шалгуурыг ханган баталгаажуулсан Монголын анхны байгууллага боллоо.
2025-09-04
Алтны ханш 3540 ам.доллароос давж, дээд түвшнээ шинэчлэв
Геополитикийн нөхцөл, худалдааны дайн зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засагт тодорхойгүй, эргэлзээтэй байдал ноёлж буйн хэрээр хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны ханш тасралтгүй өсөж, бүх цаг үеийн түүхэн дээд түвшнээ шинэ¬¬чилсээр байна. Энэ оны дөрөвдүгээр сард унц алтны ханш олон улсын зах зээлд түүхэндээ анх удаа 3300 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон бол үүнээс хойших дөрвөн сар гаруйн хугацаанд дахин зургаан хувиар өсөж, өдгөө 3500 ам.доллароос давлаа.
2025-09-04
“Ногоон”-ы ханш 3616 төгрөгт хүрчээ
Ам.долларын ханш энэ он гарснаас хойш тасралтгүй өс¬¬сөөр дөрөвдүгээр сард 3500, долоодугаар сарын сүүлчээр 3600-гаас давсан бол өдгөө 3615 төгрөгт хүрээд байна.
2025-09-03
Топ-20-д багтдаг компаниудын ихэнхийнх нь хувьцааны ханш унажээ
Топ-20 индексийн сагсанд багтдаг хувьцаат компаниудын ихэнхийнх нь хувьцааны ханш өнгөрсөн сард бууралттай гарчээ. Нийт 20 компанийн долоогийнх нь ханш л өссөн бол үлдсэнийх нь буурсан аж. Тодруулбал, “Инновэйшн инвестмент”, “ЛэндМН”, “Тавантолгой”, “ХААН банк”, “Хас банк”, “Төрийн банк”, “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьцааны ханш 0.9-11.6 хувиар өсжээ. Харин тус индексийн сагсанд багтдаг компаниудын 70 орчим хувийнх нь үнэт цаасны ханш 0.6-6.08 хувиар унасан байна.
2025-09-02
Хятадын “шүдний өвчин” буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээл
1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ын луугар эдийн засгийн дөрөвний нэг, ДНБ-ийх нь 29 хувийг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дангаар бүрдүүлдэг. Хотжилтын нөлөө болон төрийн дэмжлэгтэй зээлээс үүдэн иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгийг хамгийн найдвартай гэж үзэх соёл тус улсад газар авсан юм.
2025-09-02
“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
2025-09-02
“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо.
2025-08-27
Алтны үнэ унц нь 3600 ам.долларт хүрч болзошгүй
Энэ он гарснаар алтны ханш 25 орчим хувиар өсөөд байна. Тодруулбал, дэлхийн зах зээлд алтны үнэ энэ сарын сүүлчээр АНУ, Европ, Азийн арилжааны томоохон компаниудад спот ханш 3370-3387, нэг грамм нь ойролцоогоор 108 ам.долларт хүрээд буй гэнэ.
2025-08-25
Жижиг, дунд бизнесийг дэмжих “SME Day-2025”арга хэмжээг ХААН Банк ивээн тэтгэлээ
ХААН Банк ЖАЙКА-гийн төслийн нэгжээс зохион байгуулсан “SME Day 2025” өдөрлөгт ивээн тэтгэгчээр оролцлоо. Арга хэмжээ Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болж, төсөл хэрэгжүүлэгчид, бодлого боловсруулагчид, санхүүжүүлэгчид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл чуулсан юм. Тус өдөрлөгийг ЖАЙКА хоёрдугаар шатны төслийн хэрэгжилтийг оролцогч талуудад тайлагнахын зэрэгцээ, цаашид гуравдугаар шатны төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
2025-08-22