Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр төлбөргүй үйлчилнэ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт 4 автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.
2025-07-10
С.Цэнгүүн: Төрөөс жил бүр олгодог одон, медалийн тоо 40 мянгыг даваад байна
Улсын баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй билээ. Ганц наадам ч биш, түүхт ой давхацсан, тэмдэглэлт бусад баярын үеэр ч одон, медаль хавтгайруулан тараасаар ирснийг иргэд байнга л эсэргүүцдэг. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүдээс С.Цэнгүүн төрийн дээд цол, шагналыг үнэгүйдүүлэн олгож буйг, үүнд улсын төсвөөс их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулж байгааг шүүмжлэв. Тэрбээр “Баяр болгоноор замбараагүй тарааж байгаа одон, медалийн тоо утгаа алдлаа.
2025-07-09
Жилд 200 тэрбум төгрөг захиран зарцуулдаг дүүргийн удирдлагуудыг хуралдаа сууж, ажлаа хийхийг сануулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар Улаанбаатар хотын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны гүйцэтгэлийг хэлэлцэв. Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч, татвар төвлөрүүлдэг нийслэл хотын ахуй амьдралтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байхад 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв захиран зарцуулдаг дүүргүүдийн Засаг дарга нар хуралдаа суухгүй, ирц хангалтгүй байгааг энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид эрс шүүмжилжээ.
2025-07-09
“Сэлбэ” дэд төвийн бүсэд газар өмчлөгчид Хүний эрхийн хороонд хандлаа
“Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж буй бүсэд газар өмчлөгч иргэд эрхээ хамгаалуулахаар Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд өчигдөр хандлаа. Тэд Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд заасан газар өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх нь зөрчигдөж буйг онцолсон юм.
2025-07-02
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хангуулж, хяналт тавьж ажиллана.
2025-07-01
Жуулчдад үүдээ нээж, үнээ нэмсэн Гандангийн өнгө
Жуулчид Гандантэгчэнлин хийд цогцолбор луу нэвтрэхдээ 7000 төгрөг төлдөг байсныг энэ оны хавраас 20 000 төгрөг болгож нэмсэн. Тодруулбал, тус хийдийн захиргааны тэргүүлэгчид өнгөрсөн сарын 2-нд аялал жуулчлалын үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлах тухай шийдвэр гаргаж, маргаашаас нь хэрэгжүүлж эхэлсэн билээ.
2025-06-19
Х.Нямбаатар: Хагас коксожсон нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, хэрэглээнд нэвтрүүлнэ
Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрдэмтний зөвлөлийн дүгнэлт гарсан. Тодруулбал, өндөр илчлэгтэй, угаагаагүй, чанаагүй нүүрсийг хэрэглээд нэвтрүүлэх нь буруу гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Өнгөрсөн жилүүдэд маш олон иргэн угаартаж нас барсан. Тэгээд үндэсний хорооноос хагас коксожсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ. шийдвэрээ гаргасан. Иймд уг шийдвэрийг биелүүлж байгаа.
2025-06-18
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
2025-06-16
Зам засах нэрийдлээр зохиомол түгжрэл үүсгэж, иргэдийг чирэгдүүлж байна
Нийслэлчүүд өглөө бүр Улаанбаатар хотын хаа нэгтээ зам хэсэгчилж хаасан тухай гэнэтийн мэдээ сонсон бухимдаж, ажил албанаасаа хоцрох нь хэвийн үзэгдэл боллоо. Өмнөх орой нь нээлттэй байсан замыг өглөө хаасан байх нь түгээмэл. Гэвч иргэдэд энэ талаар урьдчилж огт мэдэгддэггүй. Гэнэтийн шийдвэртэй нүүр тулсан хүмүүсийн “яагаад ингээд түгжрээд байна аа”, “ажлаасаа хоцрох нь”, “жолооч оо, бууж болох уу” гэхчлэн тэвдсэн, бухимдсан яриа нийтийн тээврийн автобусаар нэг сонсогдох аж.
2025-06-13