“Рио тинто”компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Кэйти Жексоны ажлын албаны даргаар Б.Өсөхбаярыг томилжээ. Б.Өсөхбаяр нь “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдре Лингенфэлдерийн тэргүүн зөвлөхийн албан тушаал хашдаг бөгөөд “Оюутолгой”-д 10 гаруй жил ажилласан туршлагатай юм байна. Тэрбээр МУИС-ийн олон улсын харилцааны бакалавр,АНУ-ын Колумбын их сургуулийн олон улсын харилцааны магистрын зэрэгтэй аж. “Рио Тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар өмнө нь хоёр ч монгол мэргэжилтэн ажиллаж байжээ. Тодруулбал, 2015-2019 онд Жан Себастьян Жак болон Арнауд Суаратын ажлын албаны даргаар Х.Амаржаргал, 2023- 2025 онд Б.Болдын ажлын албаны даргаар Э.Золзаяа нар ажиллаж байв.
С.Цэрэн