“WorldSkills Shanghai 2026” буюу Дэлхийн ур чадварын уралдаан БНХАУ-ын Шанхай хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн эдийн засаг, санхүү, технологийн томоохон төв болох 24 сая гаруй хүн амттай тус хотод 80 гаруй улсын 1385 оролцогч 64 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдөх юм. Тус уралдааны хүрээнд зохион байгуулж буй ерөнхий ассамблейн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан оролцож буй бөгөө д энэ үеэр Дэлхийн ур чадварын уралдааныг Монголд зохион байгуулах эрх авсныг дуулгав. Арга хэмжээний үеэр “WorldSkills Mongolia” НҮТББ-ын техникийн төлөө лөгч Э.Энхболд бэлтгэл ажлын явцын талаар танилцуулсан. Дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн 90 гаруй орны төлөөлөлийн хоёр жилд нэг удаа цугладаг эл арга хэмжээг Монголд зохион байгуулах нь мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт чухал ач холбогдолтойг онцолсон юм. Тус байгууллагын стандартыг Монголын мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт шингээх зорилготой буйгаа тэрбээр дурдсан.
2024 онд манай улс долоон мэргэжлээр оролцож байсан бол энэ жил амжилтаа ахиулан 12 чиглэлээр өрсөлдөж буй. Тодруулбал, график дизайн, механик инженер, автомашины засвар болон химийн технологи гэсэн дөрвөн төрөлд анх удаа ур чадвараа сорих нь. Мөн анх удаа гурван эмэгтэй суралцагч оролцож буйгаараа онцлог. Ташрамд дуулгахад, Францын Лион хотод болсон Дэлхийн ур чадварын 47 дахь уралдаанд манай багийнхан токарь, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, мужаан, тогооч, сантехник гэсэн мэргэжлээр оролцож, хоёр тусгай байр эзэлж байв.
Ч.Болор