Залуу уран бүтээлч Д.Анхцэцэг “Дулаан хүмүүс” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ “Art code” галерейд дэлгэлээ. Эл үзэсгэлэнд түүний шинээр туурвисан 14 бүтээлийг олны хүртээл болгож байна.
Зураач эдгээр бүтээлдээ хүмүүсийн нандин харилцаа, хайр халамж, итгэлцэл, өдөр тутмын амьдралын эгэл атлаа үнэ цэнтэй мөчүүдийг буулгажээ. Хүний зөвхөн гадаад дүр төрхийг бус, бие биедээ түгээдэг халуун дулаан мэдрэмж, чин сэтгэлийн холбоог хөндсөнөөрөө түүний бүтээлүүд онцлогтой.
Өвөрмөц дүрслэл, уран сэтгэмжээрээ ялгарч буй тэрбээр “Art code” галерейн “Artist mentorship” хөтөлбөрийн шилдэг оролцогч бөгөөд дээрх үзэсгэлэнгээ энэ сарын 25-ныг дуустал толилуулах аж.
У.Сүрэн