Евро пын сансрын агентлаг болон Японы Агаарын сансар судлалын агентлагийнхны хамтран хэрэгжүүлж буй “BepiColombo” (БепиКоломбо ) хөлөг найман жилийн турш огторгуйн уудамд аялсны эцэст Буд гаргийн тойрог замд хүрч , дэлхийтэй холбоо тогтоов . Тус хөлгийг 2018 онд Францын Гвиана дахь сансрын буудлаас хөөргөсөн юм. Евро п, Японы судалгааны хо ёр модулийг ирэх сард салгаж , 2027 оны дөрөвдүгээр сард үндсэн хөтөлбөрөө эхлүүлэхээр төлөвлөжээ. Нарны аймгийн хамгийн жижиг бөгөөд наранд илүү ойр оршдог Буд гаргийн гадаргуугийн тем ператур өдөртөө цельсийн 430 хэм хүрч халдаг бол шөнөдөө хасах 180 градус хүртэл буурдаг . Эрдэмтэд уг судалгаагаар цуглуулсан мэдээллийн тусламжтай Буд гаргийн бүтэц , геологийн онцлогийг нарийвчлан мэдэхээс гадна нарны аймгийн үүсэл , хөгжлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжтой гэж үзэж байна .
Э.Сүйлэн