АНЭУ-ын Абу-Даби хотод болсон мастеруудын олон улсын нээлттэй тэмцээнд Монголын усан спорт сонирхогчдын холбооны тамирчид оролцов. Тэднээс “Remax Mongolia” клубийн сэлэгч Ц.Энх-Амгалан 200 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд мөнгө, мэлхий сэлэлтэд хүрэл медаль хүртэж, 50 метр Х 4 холимог буухиад III, өврөөр даллах буухиад II байр эзэлжээ. Эмэгтэйчүүдээс “Ган” клубийн Д.Туяа 100, 200 метрийн мэлхий сэлэлтээр мөнгө, 200 метрийн араар даллах сэлэлтээр хүрэл медаль зүүж, 50 метрийн мэлхий сэлэлтэд IV байрт шалгарав.
Ташрамд дуулгахад, “Далайн хаадууд” клубийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 26 хүртэл зохион байгуулах олон улсын дасгалжуулагчдын сургалтыг Дэлхийн усан спортын холбооны зөвлөх дасгалжуулагч Кан Онсой удирдаж, Монголын усан спорт клубүүдийн уламжлалт тэмцээн болох “Би сэлж сурлаа-9” тэмцээнийг ирэх сарын 1-нд явуулахаар болжээ. Тус тэмцээнд 15-аас дээш насныхны