Британид донороос умай шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн эмэгтэй хүү төрүүлжээ. Хьюго нэртэй хүү нь одоо 10 долоо хоногтой болсон гэнэ. Хүүгийн ээж Белл 30 настай бөгөөд төрөлхийн умайгүй аж. Хосууд хүүхэдтэй болохын тулд умай шилжүүлэн суулгах, эсвэл тээгч эх хөлслөх сонголттой нүүр тулжээ. Харин тэд умай шилжүүлэн суулгуулах сонголт хийсэн нь итгэмээргүй үр дүн авчирсан нь энэ. Оксфордын Черчилийн эмнэлэгт 2024 оны зургаадугаар сард хийлгэсэнБеллийн мэс засал 10 цаг үргэлжилсэн. Үүнээс хэдэн сарын дараа хосууд Лондоны Лисерийн үргүйдлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж, үр хөврөл суулгасан байна. Ингэснээр Лондоны баруун хэсэгт орших Хатан хаан Шарлоттын эмнэлэгт 2025 оны зул сарын өмнөхөн хүү Хьюго нь долоон фунт жинтэй мэндэлжээ.
Британид өмнө нь ийм төрлийн мэс ажиллавар амжилттай болж, Эми нэртэй охин мэндэлж байсан аж.