Баянгол дүүргийн нутаг, X хороололд үйл ажиллагаа явуулдаг “Өвөрмонгол” рестораны үүдэнд 2025 оны арваннэгдүгээр сарын 2-нд хүмүүс зодолдож, нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг гарсан билээ.
Уг хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын ажилтнууд шалгахад иргэн Б, Т тэргүүтэй хүмүүс зодолдон, олон нийтийн газар танхайрч, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эрхийг зөрчсөн байжээ. Улмаар иргэн Ц-д халдан түүний өмсөж явсан хувцас болон бичиг баримтыг дээрэмдсэнээс гадна Б гэх хүнийг хутгалан амийг нь хохироосон байдаг. Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж А гэх хүн амийг нь хөнөөж, дээрэмдсэн болохыг тогтоосон аж. Уг хэрэгт МБА-наас шалгалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хэргийг хүргүүлсэн байна.
Г.Орчлон