Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын байгалийн өв сангийнхан байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааг Засгийнгазрын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Дэ нэйче консерванси”, Монголын байгалийнөв сангийн “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Тус хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, санхүүжилтийнмеханизмуудыг бий болгох, байгаль хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой.
Санамж бичгийн хүрээнд талууд байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатайбодлогын баримт бичиг хамтран боловсруулах, эко аялал жуулчлалын жишиг загваруудыг хөгжүүлэх, иргэдийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгаалал болон бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх гэнэ. Мөн хэрэгжилтийг хангах зорилгоор дагаж мөрдөх стандарт, шаардлагыг боловсронгуй болгож мөрдүүлэх, аялал жуулчлалын салбарт санхүүгийн хөшүүргийгоновчтойашиглах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн олон улсын сайн туршлагад тулгуурлан тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын жуулчдаасавах байгаль хамгааллын хураамжийг нэвтрүүлэх, түүгээрүйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаагийн хуванцрын хэрэглээг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр судалгаа, аргачлал боловсрууланхэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах аж. Санамжбичгийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэв.
О.Ундрах