Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс скүүтер, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэхээр зохицуулж буй талаар мэдээлсэн. Тэгвэл тус зөвлөлөөс насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриалав. Учир нь өнгөрсөн онд 2820 хүн суррон унаж байгаад гэмтэж бэртэж, ГССҮТ-д хандсан байна. Тэдний 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй аж. Үүний улмаас таван хүн нас баржээ. Эдгээр ослын ихэнх нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Иймд насанд хүрээгүй хүүхдээ суррон унуулахгүй, худалдан авч өгөхгүй байснаар үүнээс үүдэлтэй зам, тээврийн ослоос сэргийлэх юм. Ташрамд, ирэх сарын 10-наас суррон, мопедыг замын хөдөлгөөнд оролцуулах бөгөөд зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүү тер, мопед байршуулах зориулалтын зогсоол барьж дуусгах аж.