Монголын сэтгүүл зүйд түүх бүтээсэн “UB post” сонин 3000 дахь дугаараа уншигчдын гар дээр дэлгэж байна. Тогтмол хэвлэл англиар мэдээлэл түгээж эхэлсэн цаг үеэс хойш төд удалгүй “Монгол ньюс” компани “UB post” сониноо эрхлэн гаргаж, 30 жилийн турш тасралтгүй хэвлүүлсээр өнөөдөртэй золголоо.
Ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийн түүхэнд бид хараат бусаар оршин тогтнож, хил хязгаар, орон зайнаас үл хамааран бөмбөрцгийн англи хэлтнүүдэд Монголынхоо улс төр, эдийн засаг, урлаг соёл, үүх түүхийн тухай мэдээллийг түгээх үүргээ гүйцэтгэхээс гадна дотоодын оюутан, залуусын англи хэлний боловсролд хувь нэмэр оруулж иржээ. Дижитал эрин, хиймэл оюуны хөгжлийн цаг дор уламжлалт цаасан хэвлэл шинэ сорилттой тулгарч буй ч бид техник, технологийн хөгжлөөс хоцрохгүй, мэргэжлийн болон ёс зүйн зарч маасаа хазайхгүйгээр цаг үеийн шалгуурыг давах зорилго өвөртлөн, дараагийн “мянган”-ы аяллаа эхлүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд манай сониныг үргэлж дэмжин дэлхийн өнцөг булан бүрээс онлайн болон цаасан хувилбараар захиалж, бидэнтэй цуг “алхсан” уншигчид, итгэж найдан хамтран ажилласаар ирсэн түншүүддээ “UB post” сонины хамт олон чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
“UB POST” сонины хамт олон