Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийг 2026-2029 оны хооронд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийг хэрэгжүүлснээр ахмад настны урт хугацааны асаргаа, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эрх зүй, бодлого, санхүүжилтийн орчныг сайжруулах, асрах үйлчилгээ үзүүлж буй байгууллагын тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гэнэ. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны Хүний болон нийгмийн хөгжлийн секторын газрын эрүүл мэндийн мэргэжилтэн Жей Кьюн Ким манай улсад ирж, Эрүүл мэндийн болон Сангийн яамны төлөөлөлтэй уулзаж, бэлтгэл ажлын явцын талаар санал солилцжээ.
Мөн төслийн хүрээнд төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа улс, орон нутгийн асрамжийн газруудад дэмжлэг үзүүлэхэд анхаарах, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, үйлчилгээ, тайлагналт, хяналт, санхүүжилтийн процессыг цахимжуулах, үр дүнг сайжруулах шаардлагатайг онцлов. Ташрамд, манай улсын хүн амын 10 ор чим хувийг ахмад настан эзэлдэг бөгөөд 2050 онд 19 хувьд хүрэх тооцоолол гарсан юм.
Ч.Туяа