Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь Политехник коллежийнхон “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах нь” төслийн дэмжлэгтэйгээр “Ойн аж ахуйн техникч” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд хөтөлбөрийн хэрэгцээ, стандарт, дадлага сургалтын шаардлагад нийцсэн танхим байгуулж, суралцагчдад практик мэдлэг, ур чадвар эзэмших таатай орчин бүрдүүлжээ.
өсөл хэрэгжүүлэхээс өмнө коллежийн сургалтын байр уурын зуухаар халдаг, дулаан алдагдал ихтэй байсан тул суралцагчид хичээлдээ гадуур хувцастайгаа суудаг байжээ. Харин засвар, шинэчлэлийн үр дүнд байрыг төвийн халаалтад холбож, гадна болон дотоод дулаалгыг бүрэн шийдэж, цонх, хаалга, дээврийг сольсон гэнэ. Түүнч лэн жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй дэд бүтэц, орчин бий болгоход чиглэсэн шинэчлэлийн ажлууд ч хийсэн байна. Ингэсээр Политехник коллеж нь ойн аж ахуйн мэргэжлийн дадлагын бааз болох сууриа тавьжээ. Сонирхуулахад, “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах нь” төслийг Ойн газрынхан Европын холбоо болон Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм.