Манай улсад ялангуяа нийслэлд цахилгаан моторт болон туслах хөдөлгүүртэй мопед, унадаг дугуй олширч, түүгээр замын хөдөлгөөнд оролцогчдын тоо өссөн. Улмаар мотортой унадаг дугуй, мопед зэргийн худалдан авалт сүүлийн гурван жилд 10 дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 2022 онд ийм төрлийн 1065 ширхэг хөдөлгүүр импортолж байсан бол энэ нь жил бүр 3-4 дахин өссөөр өнгөрсөн оны байдлаар 12 693-ыг худалдан авсан аж. Импортод зарцуулсан хөрөнгө ч 2022-2025 онд дөрөв дахин ахиж, 2025 онд 4.7 сая ам.доллароос давжээ. Ийнхүү уг хөдөлгүүрүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр түүнээс унасан болон дайруулсан, бэртсэн хүмүүсийн тоо ч олширчээ. Тухайлбал, 2022 онд 50 осол бүртгэгдэж байсан бол эл тоо жил бүр 4-5 дахин “дээшилсээр” 2025 онд 2820 хүн гэмтсэн гэнэ. Эдгээрийг харгалзан үзэж нийслэлийн ЗДТГ-аас мопед, суррон, скүүтэр зэргийг явган хүний замаар явуулахгүй байх шийдвэр гаргахаа мэдээлсэн ч албан ёсоор баталгаажаагүй байна.
С.Дулам